Бага байхад уран зохиолын ном унших их дуртай байж билээ. Ямар ч билээ ном "Цас лавсан лавссаар" гэж эхэлсэн байж билээ. Үнэхээр гоё санагдаж байсаан. Өгүүллэг байсан санагдаж байна.
Харин яг одоо энэ л үгийг дотроо хэлээд жаргалтай гэгч нь сууж байна. 2008 оны 10-н сар. Миний бие хичээл ном хийж, интернет шагайж суусаар байгаад одоо л унтах гэж байна. Тэгээд порчкоо нээх гээд цонхоор харсан чинь гадаа цав цагаан болчихож. Ямар гоё юм бэ?
Ингээд өвөл бодлог байжээ...
Түрүү жилийн өвөл хүнд анх хайртай болж үзээд нисэх шахам гүйж байсан даа. харин одоо тэр минь миний найз залуу. Жаргалтай байхаас ч яахав. Нодлин өвөл даанч олигтой цас ороогүй болохоор миний хайрт "Нээх гоё малгайлсан цас орохгүйн байх даа?" гээ л байн байн ярьдаг байсан. Харин энэ намар өвлийн цас ороод эхэлчихлээ дээ.
хэхэ, харин дадлагад гардаг оюутан болоод лаг костюм юбка бэлдсэн чинь хүйтэрчдэг байна шд. Өнгөрсөөн!
Удахгүй шөнийн 1 цаг болох нь. Улаанбаатар ид нойрон дундаа дугжирч байна. Гадаа нэг ч хүн алга, цас лавсаад л... Өөдөөс харсан байшингуудын цонх бүгд харанхуй, цэв цэнгэг агаартай...
Цонхоор сайн харвал Кёкүшү цамхаг дээрээс гэрэлтдэг шиг гэрлүүд явж л байгаа байх да, эсвэл тэнгэр бүүдгэр, цас орж байгаа болохоор харагдахгүйн болуу? Миний сүүн зам байхгүй юу. хэхэ. Нэг орой найз залуутайгаа гадуур алхаж байгаад байрныхаа гадаа ирээд нээх сайхан од харж зогсов оо. Тэнгэрийн яг тэг дундуур нь нэг сүүмийсэн цагаан юм, ардуур нь одод анивчаад л байж байна. "Энэ чинь сүүн зам байхгүй юу, энэ цагаараад харагдаад байгаа нь баахан тоосонцорууд" гээд л хэлж дуусаагүй байсан чинь нөгөөх чинь хөдөлчдөг байгаа. Мангар эвгүй байдалд ороод хараад байсан чинь нөгөө хөдлөөд байдаг гэрлүүдийн нэг байсан байгаам даа, хэхэхэ. Яг л сүүн зам шиг харагдсан юм чинь. Ийм нэг сайхан онигоотой хүн дээ, би. kk.
За за, Монгол залуусаа сайхан амраарай! Би дэрээ тэврээд орондоо ороод унтлаа. :)
Сайхан дуу дуулаад юмуу, үлгэр яриад өгөх хүн хажууд минь байсан ч болоосой...


2008-10-22
Ugui dee... ugui. bi tund hairtai...
Salj yawj chadahgui, uulzahgui bj chadahgui... Ugui dee, ugui. ter nadad hairgui...
Onowchilj zurhiig mini hatgasan ter negen chutgur odtoi ter l oroi namaig daguulaad guisen. Haashaa gedgiig ni uuruu ch ul medej, hul meden guij bsan. Zurhend mini nulims hurgaj, odoo bi mulhuj bna. 
Zogdoltgui guiseer l bsan, haa hurehee uzeh gej, yurtuntsiin hyazgaart hureh gej, ... , saad buhniig dawna gej chinii tuluu, chinii zurhnii zug bi guisen. Gewch oilgoson, hul mini etsej bna. Gewch bi mulhsuur l bna. 
Setgeliig mini, zurhiig mini, dogdloliig min, husel temuulliig mini hairiin burhan iweesengui ee...
Unetei gej bodson buh yumaa ugsun, odoo tamir mini shawhagdaj bna. 

Ugui de, ugui. :) UIlmaargui bna. Bi ineej yawah bolno. 
Hawar mini! hair mini! haraahan mederch amjaagui ter buhen mini bayartai! 

On jiluud salhilan odoh minii nudnii gerlees olood namaig awaarai! 
orgui alga bolson ch bj medne! 
gehdee bi uilahgui ee...
2008-06-06
Жинхэнэ хайрын 10-н нууц юунд оршдог вэ?

1. Бодол санааны хүч
2. Хүндлэлийн хүч
3. Өгөхийн хүч
4. Нөхөрлөлийн хүч
5. Хүрэлцэхийн хүч
6. Эрх чөлөө өгөхийн хүч
7. Харьцахын хүч
8. Үнэнч байхын хүч
9. Хүсдийн хүч
10. Итгэлийн хүч
2008-05-16
Бид хаанаас ирсэн бэ? Энэ дэлхий дээр 0-100 гаруйхан жил амьдрахдаа ямар үүрэгтэй, хаанаас илгээгдэж ирдэг юм бол? Хорвоод бид юу нэмэрлэдэг вэ? Төрөх эсэхээ бид өөрсдөө шийдсэн болов уу? Эсвэл хэн нэгэн, ямар нэг хүчин биднийг дэлхийн амьдрал руу илгээв үү? Манай гариг, нарны аймаг, галактик, хар нүх, харь гаригийнхан, бурхад, зөнч мэргэд, шинжлэх ухааны агуу нээлтүүдийг хийсэн онцгой чадвартай хүмүүс, эгэл жирийн бид, энэ бүгд яаж бий болсон бэ? Яагаад ийм тэгш бус, өөр өөр байна вэ? Амьд организм бүр, хүмүүс, бүгд өөр өөрийн гэсэн үүрэгтэйгээр, энэ амьдрал дунд ирсэн юм биш үү? Эсвэл...
Зарим хүмүүс энэ талаар бодох ямар хэрэгтэй юм бэ гэх нь бий. Тэдний ярьж байгаагаар бол, нэгэнт л хүн болоод төрчихсөн. Төрчихсөн, амьдарч л байгаа юм чинь хүн бүр хүссэнээ хийж, сайхан амьдрах гэж тэмүүлэх нь гарцаагүй. Харин тэртээ тэргүй, бидний мэдсэн ч мэдээгүй ч ялгаагүй, байсан байсаар ч байгаа тэр ертөнцийн эхлэл, хүний үүсэл, гариг ертөнцийн зүй тогтол гэх мэт өнгөрсөнд болоод өнгөрсөн зүйлсийг судалж, хайран цагаа үрж суух хэрэг юэ байна аа? гэх. Бас зарим хүмүүс дээр өгүүлсэн олон асуултыг өнөө “Өндөг анхдагч уу? Тахиа анхдагч уу?” гэсэн асуулттай адилтгаж үзнэ. Гэтэл зарим хэсэг нөхөд, бүр ч эсрэгээр, “уг гарвалаа мэдэхгүй хүн, ойд төөрсөн сармагчин лугаа адил” гэх. Сүүлийн энэ ойлголтын дагуу бол хүмүүс бид аль улсын аль нутгаас, ямар эцэг эх, элэнц хуланцаас гаралтай гэдгээ мэдэхийн сацуу хүн төрөлхтөн, орчлон ертөнцийн эх үүслийн талаар сонирхох хэрэгтэй ч юм шиг. Харин би энэ мөнхийн асуултанд хариу эрсээр яваа сая сая хүмүүсийн нэг. 
Миний хувьд шинжлэх ухаанд ярьдагчлан, орчлон ертөнц, бүх л амьдрал их тэсрэлтээс үүссэн гэдэгтэй санал огт нийлдэггүй юм. Юу ч үгүй, бүр юу ч байхгүй байсан чинь гэнэтхэн их тэсрэлт болоод тоосонцор, цаашлаад гариг ертөнцүүд үүссэн гэх. Тэр тэсрэлт, мөн хязгааргүй үргэлжилсээр байгаа тэсрэлтийн үр дүн буюу тэлэлт энэ тэр нэг л итгэмээргүй. (Магадгүй, одоохондоо энэ талаар хангалттай уншиж мэдээгүй, мэдлэг дутуу болохоор ингэж ярьж байж болох юм. Хэрэв тийм бол удахгүй л “Үгүй юм байна аа. БИ буруу бодож байж. Энэч инь ийм учиртай юм байна...” гээд бичих байх.  Харин буруу зөрүү юм бичсэн байвал хэлж, алдаа оноог минь шүүгээрэй..) Тиймээс шинжлэх ухаанд тайлбарласнаас тэс өөрөөр тайлбар өгч, баталдаг шашнуудын сургааль номлол, далдын нууцууд, сансрын, энергийн хуулиудыг ихэд сонирхоно. Намайг таньдаг хүмүүс энэ байдлыг хараад, намайг шашин сонирхдог, сүсэг бишрэлтэй, тайлагдашгүй сонин зүйлүүдэд сонирхол нь татагдаж байдаг гэж боддог. Үнэндээ сонирхол татсан ганцхан асуултдаа хариу олох гэж наана нь маш олон асуултыг өөртөө тавьчихаад л яваад байгаа юм шүү дээ. 


Миний бие өөрийнхөө хэмжээнд, тун шалихгүй юм уншсанд шинжлэх ухаанд шүтэж, орчлон ертөнцийн үүслийг тайлбарлагчид, болон бурхан шашинд шүтэж, эдгээрийг шинжлэх ухаантай холбон тайлбарлагчдын эсрэг тэсрэг үзэл, баталгаа нотолгоонуудыг олж хараад ихэд сонирхол төрж байлаа. Тиймээс аль алиных нь тухай танилцуулан тавьж, хувь хүмүүс өөрсдөө үнэлэлт дүгнэлтээ өгч, алинд нь итгэхээ шийдэх боломж олгоё гэж бодсоны үндсэн дээр дараах агуулгатай бичлэгүүдийг цувралаар оруулах гэж байна. Учир нь мэдээгүй зүйлдээ хэрхэн итгэх билээ. Эсвэл нэг асуултыг тойрон хариулт өгч байдаг бүхий л салбар, тэдний гүнд нэвтэрч судалж, наанадаж таниагүй байж аль нэг ойр санагдсан хариултад нь итгэж, тэрхүү хариултаар өөрийнхөө үзэл бодлыг хийж боломгүй санагдана. Тиймээс би одоог хүртэл аль ч шашинд, ертөнцийн эх үүслийн талаарх аль ч төрлийн хариултанд итгэхээ мэдэхгүй л явна. (Одоогийн залуус ер нь л аливаад итгэхдээ ул суурьтай хандаж, баримт нотолгоо шаарддаг болж.)

Ингээд эхнийх нь, “Биднийг харь гаригийнхан бүтээсэн” гэж үздэг хүмүүс, тэдний итгэл үнэмшлийн тухай.
Хоёр дахь нь, “Биднийг цорын ганц бурхан бүтээсэн” хэмээгчдийн тухай.
Гурав дахь нь, “Биднийг хэн ч бүтээгээгүй, бид зөвхөн сансар огторгуйн нэгээхэн хэсэг” гэж үздэг шинжлэх ухаанчдын тухай.

1. Биднийг харь гаригийнхан бүтээсэн.

Хорь дугаар зуунд дуулиан шуугиан тарьж, харь гаригийн нисдэг таваг харсан үзсэн хүмүүс олширч байсан. Одоо ч үүнийгээ 100% үнэн гэж баталдаг хүмүүс дэлхий дээр цөөнгүй. Тэдний нэг нь Клаудиа Раел буюу дэлхийн 86 оронд салбартай РАЕЛ нийгэмлэгийн тэргүүн юм. Түүний бичсэн ном нь монгол хэлнээ хөрвүүлэгдэн гарсан бөгөөд “Харь гаригийнханы захиас” гэдэг нэртэй ном байгаа. Энэхүү номонд биднийг бүтээгчид бол харь гаригийнхан гэдгийг нарийн тайлбарлажээ. Гагцхүү тэдгээр нь Раелийн харь гаригийн хүнтэй ярьсан яриан дээр үндэслэсэн байна.
Ингээд товч агуулгыг хүргэе.
Тус номонд Клаудиа Раел харь гаригийн хүнтэй хэрхэн анх уулзсанаа болон өөрт нь юу ярьсаныг нарийн бичжээ. Харь гаригийнхан дэлхийн хүмүүсийг бид бүтээсэн гэдгээ Библийн сургаалиуд дээр үндэслэн тайлбарлажээ. Түүнд өгүүлсэнээр, дэлхийн хүмүүсийн харанхуй бүдүүлэг болон оюуны хөгжил доогуур байгаад нь тохируулан соён гэгээрүүлэх үүднээс шашиныг үүсгэсэн гэнэ. Энэ нь сонгомол арга байсан бөгөөд одоо шинжлэх ухаан хөгжиж,хүмүүсийн ухамсар бүх зүйлийг бодитоор хүлээн авч чадахуй болсон төдийгүй өөрсдөө бие даан аливааг судлан, таньж мэдэж чаддаг болж байгаа болохоор шашны хэрэгцээ та нарт үгүй болно, шашны олон төрлийн урсгалууд, номлолууд удахгүй устана гэж харь гаригийн хүн хэлсэн гэнэ. Үүнийгээ батлахын тулд Библид өгүүлсэн байдаг зарим ишлэлүүдийг жишээ болгон авч, шинжлэх ухааны бүтээлүүдийг эрт үеийн харанхуй бүдүүлэг хүмүүс өөрсдийнхөө ойлгож байгаа хэмжээгээр дүрсэлсэн байна гэдгийг нотлох гэжээ. Жишээлбэл, Библийн эхлэлийн эхний бүлгээс эхэлцгээе.
Эхэнд Элохим тэнгэр газрыг бүтээжээ. Эхлэл1:1.
Зарим библи дээр шууд бурхан хэмээн орчуулсан “Элохим” гэдэг нь Хэбрью хэлээр “тэнгэрээс ирэгсэд” гэсэн бөгөөд энэ үг олон тоон дээр хэрэглэгддэг юм. Энэ нь манай гаригийн эрдэмтэд төслөө хэрэгжүүлэхэд тохиромжтой гаригийг хайж байсан гэсэн үг. Тэд хэдийгээр дэлхийн агаар мандал манайхтай адилгүй боловч хиймэл амьдрал бүтээхэд шаардлагатай бүх элементүүд байна гэж үзээд Дэлхийг олж нээсэн буюу “бүтээсэн” байна.
Элохимийн сүнс усны мандал дээгүүр элин хальж байлаа. Эхлэл 1:2
Энэ нь эрдэмтэд тандан судлах нислэг хийж, дэлхийн эргэн тойронд түүний тогтолцоо, агаар мандлыг судлах зорилгоор хиймэл дагуулууд байрлуулсан байв.
Элохимийг харахад тэр гэрэл нь сайхан байв Эхлэл 1:4
Дэлхий дээр амьдрал бий болгохын тулд нар дэлхийн гадарга дээр хортой туяа тусгаж байга эсэхийг мэдэх нь чухал байсан бөгөөд энэ асуудлыг бүрэн судалсан байна. Судалгааны үр дүнд нар хортой туяа ялгаруулахгүйгээр дэлхийг зөв зохистой халааж байгаа нь тогтоогджээ. Өөрөөр хэлбэл, “гэрэл нь сайхан” байсан байна.
Үдэш болоод, өглөө болжээ. Тэр нь анхны өдөр болой. Эхлэл 1:5



Үргэлжлэлийг нь дараа тавья. Бичихээс задхуу хүрчлээ, кэкэ.
2008-05-16

Бүсгүй минь чи бидэн хоёр
Хайрлалцахын одонд төрсөн
Бүжинхэн хоёр гараасаа
Хөтөлцөхийн одонд төрсөн
Учраад танилцахын цагт
Нүдээрээ үнсэлцсэн
Уулзаад салахын цагт
Гараараа үнсэлцсэн
Уулс усны чанадаас
Сэтгэлээрээ үнсэлцсэн
... Уг нь чи бидэн хоёр
Ханилахын одонд төрсөн ч
Учрал хяссан орчлонд
Салалцахын салхинд төөрсөн.





Намрын аяс

Уулс уулсын чанадаас
Наран мандах нь намуухан
Улиас улиасны мөчрөөс
Навчис унах нь намуухан
Шаргал хөндийн тэртээд
Морьд үүрлэлдэх нь намуухан
Шарангуй тэнгэрийн дорнод
Шувууд ганганалдах нь намуухан
Сэрүүн амьсгалт салхин
Хөгшдийн хууч шиг намуухан
Сэрэхүй бүхний үзүүрийг
Хөндсөн бүхэн намуухан
Ихээ хол одсон
Чиний минь төрх намуухан
Их хайрандаа ууссан
Чин сэтгэл минь ч намуухан


Ээжийн залбирал

Сэмжин цэнхэр зэргэлээнд
Эмгэн ээж минь хууртаж
Дэнжийн хүн чулууг
Эргэн эргэн саравчилж
Сүүгээ өргөн шивнэх нь
Хүү минь ээждээ ир.

Эрх цагаан салхинд
Буурал ээж минь хууртаж
Өрх дэвэх чимээгээр
Буцан буцан өндөлзөж
Хүслээ хэлэн шивнэх нь
Хүү минь ээждээ ир.



Насан багын
Намхан бор толгодоо дамжин гүйдэг байсан даа
Нарнаас хүү гуйж дуулдаг байсан даа
Туяхан шилбэ чинь унаганы хөл шиг
Эрээн даашинз чинь эрвээхэйн далавч шиг л байсан даа
Гар гараасаа хөтөлцөн биднийг гүйхэд
Газарт цэцэгс ургаж үлддэг байсан даа
Нүцгэн шилбэнд хааяа халгай таарч
Нүдэнд чинь нулимс тунадаг байсан даа
Мартаагүй ээ хө.
Насны хөсөг чимээгүйхэн хөвөрч
Намбын даваан дээр гарч ирлээ
Хань минь.
Бэлд нь бидэн хоёрын очих
Амгалангийн орон дуниартан байна
Алив ээ хө. Сугадалцаад бууя.



Нар бээрч хоносон намрын өглөө
Намайг ээж хөнжлөөс татаж сэрээсэн
Эгч чинь ирсэн гэж зөөлөн шивнэхэд
Ээжийг би гайхаж ядан харсан
Өвөрт нь өссөн хайрт эгчээ санасандаа
Өөрийн эрхгүй би босон харайсан
Эгчийн орны өмнөх эр хүний гутлаас
Эрхгүй дальдарч би гэрээсээ гарсан
Эгч хэзээ буцах юм бэ гэж
Ээжээс асуухдаа би ч бас шивнэсэн
Эм амьтан хэзээд хүнийх гэж
Эцгийн хэлдэг үгийг тэгэхэд л би ойлгосон.




Яруу найрагч, зохиолч Ч.Мягмарсүрэн агсаны бичсэн шүдгүүдээс бичихдээ залхуу хүрээд богинохоноос нь бичлээ. Гоё шүлгүүд нь урт болохоор би гэдэг хүн залхуурчхымөө. :)
2007-12-07.
2008-05-16
Амьдрал гэгч ер юу юм бэ? Элдвийг эргэцүүлж, шинийг эрэлхийлж, бодлоо асгаж, үгээ урсгана. Цангаа тайлж, өл дарж, сэтгэлээ баясгаж, зүрхээ дарна... Юу юм бол оо?! Би өөрөө ч мэдэлгүй амьдрах мөртлөө, яагаад ч юм үхэхээс айна. Энэ амттай, өрнөлтэй ертөнцөөс хасагдана гэхээр, надгүйгээр амьдрал цаашаа үргэлжилнэ гэхээр, би өөрийн гэсэн бүхнээ хэнд ч юм бэ орхиод үүрд явна гэхээр, эсвэл бүр хумхын тоос шиг үүрд алга болчихно гэхээр өөрийн мэдэлгүй амьдралд шунаж, энэ ертөнцтэй үүрд холбоотой байхыг хүснэ. Гэтэл ухамсрын энэ ертөнц хязгаарлагдсан болохоороо л махан биеийн хүслээр сэтгэж, амьдарч байгаа ч юм билүү... Амьдрал гэж яг юуг хэлээд байгаа юм бэ? Бидний энэ махан бие төлжихөөсөө эхлээд үхэж дуусах тэр цаг хугацааны заагийг амьдрал гээд байгаа юм уу? Гэтэл юу гэдгийг нь яг сайн мэдэхгүй энэ л амьдралдаа сайн сайхан явахыг л хүснэ. Мэдээж хэрэг л дээ.
Гэвч өөрийн хүсээд байгаа өчүүхэн бодит ертөнц болон идеал сэтгэлийг хойш тавиад, бүхнийг оюун ухаанаараа шийдэж, эцэст нь үл мэдэх ертөнц лүү /үхэхдээ/ урвахдаа, тарьсан жаргалын үрээ тэврээд одож болдог бол яах вэ? Өөрийн амьдралаас хүсэх жижиг зүйлсийг орхивол юу хожиж, юуг алдах бол? Жишээ нь, хайр сэтгэлээ орхивол сайн уу, муу юу?
Ер нь амьдрал гэж юу юм бэ?
2008-05-16
Би яагаад юм мэдэхгүй, багаасаа л сүнс чөтгөр, хий үзэгдэл сонирхож, сав л хийвэл энд тэндээс материал цуглуулж явдаг хүүхэд байлаа. Тэр нь ч нөлөөлсөн юм уу, шашны философийн талаар их сонирхоно. Миний мэдэхгүй юмс ямар их байгааг гайхан, заримдаа юу ч мэдэхгүй байгаадаа уур ч хүрэх шиг болдог байж билээ. Байдгаараа л ихийг мэдэх гэж хичээж, баахан юм уншиж, хүний амнаас хүртэл дэмий үг унагаалгүй суралцаж байхад би ертөнцийн нууцыг ерөөсөө таньж чадахгүй... Яагаад энерги байдаг, хүний аура бүрхүүлд нөлөөлөх замаар яаж хараал хийдэг, бас яаж зарим хүмүүс тэр хараал гэдэг юмыг нь хариулаад байдаг гээд л. Яагаад хүнийг цагаан хэл ам барьдаг юм, хүн миний тухай яриа л биз, гэтэл яагаад тэр яриа нь бие муудахад хүргэж чаддаг байна аа? Бас үйлийн үрийн тухай, зовлон амсаж явсан хүн насны эцэст жаргадаг, эд мөнгөнд хөлбөрч, зовлон үзээгүй өссөн хүн насны эцэст зовдог ч гэх юм уу. Юм бүхэн сонин. Бүгд л энэ ертөнцийн хууль юм шиг. Ээж маань багаас л, “миний хүү хүнд битгий муу санаж бай”, “муу санаатай хүн өөдөлдөггүй юм”, “хүнд сайн санаж, дандаа тусалж яв”, “Аяндаа юм бүхэн үйлийн үрээрээ болдог юм” гэж захидаг байсан болохоор ч тэр үү миний дотор ээжийн хэлсэн эдгээр үгс хууль мэт бодогдоод, яах ч аргагүй дагаж мөрдөөд байдаг юм. Жишээ нь би 1-р курст оронгуутаа ээж аав хоёрыг гуйж байгаад нэг ганган гар утас авахуулав аа. 450 000 гэдэг чинь тэр үедээ маш үнэтэй байлаа шүү дээ. Гэтэл утсаа бариад сар болоогүй байхдаа хулгайд алдчихав. Яах аргагүй цүнхэндээ л хийсэн, өөр газар хийгээгүй. Гэтэл цүнхэнд байдаггүй. Уйлмаар ч юм шиг. Харамсалтай нь ангидаа алдсан болохоор уур хүрч, гэртээ ирээд ээжид “Би үнэн шударга амьдарлаа ч гэсэн надад бусад хүмүүс халдаад байна шдээ. Үнэн зөвөөрөө амьдарч байгаа аав та хоёроос өөр хүн байгаа юм уу, ер нь. Яадгийн, болдгүй юм бол өөрөө утас хулгай хийгээд ч гэсэн ахиж гар утастай болно” гэж зүтгэв. Үнэхээр гомдолтой байсан. Гэтэл ээж өнөөх л янзаар “Муу юм хийсэн хүн хэзээ ч өөдөлдөггүй юм аа, миний хүү! Өнөөдөр чи үнэтэй юмаа алдлаа гэдэг чинь маргаашийн бүр илүү үнэтэй зүйлээ аварч байгаа хэрэг. Гарах ёстой юм заавал гардаг юм. Бусад хүмүүс өөртөө зовлон хурааж байхад чи бас өөртөө зовлон хурааж яах гээв? Алсаараа юм гэдэг их учиртай. Хэзээд сайн санаж яв!” гэлээ. Би энэ үгийг нь тоохгүй байя гээд ч чаддаггүй юм. Үнэхээр л эргэн тойронд болж байгаа бүх зүйл тэнцвэртэй байдаг. Өчигдөр уйлж байсан хүн өнөөдөр инээж явахад, өчигдөр инээж явсан хүн өнөөдөр уйлж явах жишээтэй.
Ингээд л надад юм бүхэн оньсого. Яагаад, юунаас болоод хүн бүхэн үйлийн үрээ эдэлж, хийсэн нүглээ төлж байдаг юм бол? Эсвэл үнэхээр бурхан гэдэг зүйл байдаг юм болов уу? Тэгээд бидний дотроо юу бодож байгааг мэдээд түүнд нь тохирсон зүйлийг өгдөг юм болов уу? Эсвэл бидний амьдрал аль хэдийнэ зурагдчихсан, бурханы бүтээл юм болов уу? Өөрөөр хэлвэл, хувь заяа гэж байдаг гэж үү? Үнэхээр л тэр хувь заяа нь байдаг юм бол би яаж ч хичээсэн, эсвэл яаж ч замаа алдсан байлаа гэсэн, миний амьдрал ямар байх нь аль дээр үед тодорхой болчихсон юм байна шдээ гэж бодмоор. Ирээдүйг хараад байдаг, далдыг хардаг хүмүүсийн өвөрмөц чадвар яаж бий болоод байна вэ? Би яагаад тэдгээр хүмүүстэй адилхан далдыг харж чадахгүй байгаа юм бол? Хүсвэл, зөн билгээ хөгжүүлвэл би сүнстэй холбогдож, далдыг харж, ирээдүйг зөгнөж чадах болов уу? гэх мэт.
Орчлон ертөнцийн хууль үнэхээр биднийг зохицуулж, үйлчилсээр байгаа. Харамсалтай нь өнөөгийн байдлаар шинжлэх ухаан энэ талаар ямар ч баримт нотолгоо, онол боловсруулж чадаагүй л байна. Өрнөдийн шинжлэх ухаан гэсэн үг л дээ. Харин дорно дахины их соёл хэдэн мянганы тэртээ энэ бүхнийг харж, судалж, номлож ирсэн байдаг нь гайхалтай. Үүнээс үүдээд миний ертөнцийг таних гэсэн хүсэл, ойлгомжгүй, нууцлагдмал зүйлсийн мөн чанар, уг шалтгааныг олох гэсэн эрмэлзэл намайг хөтөлсөөр буддын гүн ухаанд оруулж орхив өө. Буддын гүн ухаанд аль хэдийнэ номлогдож, нотлогдсон зүйлсээс өрнөдийн шинжлэх ухаан өнөөдөр дөнгөж сүнс байдаг гэдгийг л батлаад байна. Мөн хүний биеийн гэрлэн бүрхүүл буюу аура байдаг, хүнд энергийн 7 бие байдаг гэх мэт. Бас сүнс гэдэг нь 7 г /яг сайн санахгүй байна. Энэ хавьцаа л байсан байх аа/ жинтэй, хүний атгасан гарын дайтай цагаан гэрэл байдаг гэх мэт.
Буддын шинжлэх ухаан агуу гэдэгтэй хэн ч маргалдахгүй биз. Одоогоос 70 жилийн өмнө нас барж, оршуулагдсан Чойжин ламын цогцос өдгөө бүтнээрээ байгаа. Шилэн хоргонд хийж тавьсан хүний цогцосноос амьсгал гарч, музейн харуулыг өглөө босоод харахад шил нь хөлөрсөн байдаг гээд бод доо. Бас үхээд 70 жил болсон хүний биеийг газар дороос гаргаж ирэхэд хөл гар нь үеэрэ нугарч, уян хатан хэвээрээ байсан гэхэд итгэмээргүй. Гэвч энэ бол үнэн. Тэр хүн буддын шашныг ихэд гүн судалсан хүн байсан гэнэ лээ. Магадгүй буддын “бие хувилах эрдэм” буюу анагаах ухааны нэг төрөл болох хүний биеийн анатоми, энергийн хууль, огторгуй, хий, эд эс /биологий, хими, физик, одон орон судлал ч орсон юм билүү, бүү мэд/ зэрэг маш олон төрлийн шинжлэх ухаанд нэвтэрч, дэлхийд гайхагдаад байгаа энэ чанараа олсон байх. Энэ бол буддын шинжлэх ухаануудын зөвхөн нэг л хэсэг. Гэтэл би христийн нэгэн ламын цогцос бүв бүтнээрээ олдлоо гэж хэзээ ч сонсож байгаагүй. Лал, христийнхэн хүн үхсэнийхээ дараа бурхантай уулзаж, шүүлтэнд ордог. Сайн юм хийж, сайн амьдарсан нь бурхантай хамт диваажинд үлддэг, муу юм хийсэн нь там руу шидэгддэг ч билүү, бурханд шийтгэгддэг гэсэн сургаальд итгэдэг. Гэтэл буддынхан болохоор хүн үхээд төрөл арилжиж, ахин өөр биед шилждэг гэнэ. Энерги, сэтгэл гэдэг эхлэл, төгсгөлгүй бөгөөд, нэг биеэс нөгөө биед шилжсээр мөнх оршдог гэнэ. Би лав буддын үзэлд л итгэнэ. Учир нь нас барсан хүнд тавьсан тэмдэг, хойд төрлийнх нь шинээр төрсөн хүүхдэд илэрдэг шүү дээ. Бас хувилгаан хүний хойд дүр илрээд, урьд насандаа эдэлж хэрэглэж байсан зүйлээ таниад байдаг гэх мэт. Энэ бүгд хүн ахин төрдгийг гэрчилнэ. Үүний хажууд христ, лалынхны үзэл зохиосон зохиол юм шиг л санагддаг.
Бас миний сонирхоод байдаг өнөөх хойд нас, сүнс, дараа төрөл, үйлийн үр гэх мэт зүйлсийг маш нарийн, басхүү тун ч гүн философитой, уран яруу бичсэн байдгийг нь яана. Хип хоп дуулдаг нэг бацаан буддын судруудыг монгол хэл дээр олж хараад уншъя ч гэсэн ойлгохооргүй. Хүний оюуны бүтээлийн охь гэмээр ч юм шиг. Хүн үхээд 49 хонохдоо юу юутай тулгардаг вэ гэдгийг хүртэл бичсэн байдаг. Гэхдээ энийг уншихад яагаад ч итгэх арга байхгүй. Учир нь үхээгүй хүн л энэ бүхнийг бичсэн байгаа. Гэтэл үхсэн хойно юу болохыг яаж харж, бичсэн юм бол гэж бодогдоно.
Ингээд л, олон юм бодож, өөрөө өөртөө асуулт тавиад явж байдаг юм даа. :)
2008-05-16
Ийм нэгэн үлгэр байдаг. Дээд тэнгэр 1,2,3,4,5,6,7,8,9,0 гэх арван тоог гарган арван хүнийг явуулж авахуулжээ. Гэхдээ хүн бүр зөвхөн нэг тоог л авч болно гэсэн гэнэ. Тэдгээр хүмүүс тэр даруй гүйлдэж, 9,8,7,6,5,4,3-ыг булаалдан аваачив. Тэгэхэд 2 болон 1-ийн тоог олсон хүн өөрийгөө буян заяа муу, даан ч бага тоог олчихлоо гэж их харамсаж гэнэ. Гэтэл нэг хүн жаахан ч эргэлзэлгүй 0-ыг аваад явчихав. Зарим хүн : "Яасан тэнэг юм бэ? 0-оор юу хийх вэ?" гэж дооглож байв. Бас зарим нь : "0 гэдэг чинь юу ч үгүй шүү дээ. Түүнийг аваад яах вэ?" гэж инээлдэж гарав. Тэр хүн харин: "0-оос эхэлж хийе" гэж хэлээд залхууралгүй ажиллаж эхлэв. Тэр 1-ийг олов. 0 байснаас 10 болов. Мөн нэгэн сэтгэлээр чармайн ажилласаар, нэг нэг алхмаар урагшилсаар... Олсон тооныхоо хойно 0-ыг нэмэхэд арав арав дахинаар нэмэгдлээ. Ингэснээр тэр эцэстээ хамгийн баян, хамгийн амжилттай хүн болсон гэнэ. Хүн бүхэн энэхүү үлгэрээс ухаарал авах хэрэгтэй. Зарим нэг хүмүүс ихийг санаж бага зүйлийг умартан нэг л алхмаар өндөр амжилтад хүрэхийг санаархдаг. Бас зарим нь юу бүхэнд назгайрч, ирээдүйд юу хийвэл зохихоо ч бодолгүй өдрийг хоосон өнгөрүүлж байдаг. Бас зарим нь маш түргэнээр амжилт олохыг боддог. Эдгээр нь зохисгүй хэрэг юм. Хүн бүхэн өөрийн гэх хүсэл мөрөөдөлтөй байх хэрэгтэй. Тэрхүү зорилгодоо хүрэхийн тулд шаргуу чармайж, хатуужилтай байх хэрэгтэй билээ. "Ихийг хийе гэвэл багаас эхэл, хол явъя гэвэл ойроос эхэл" гэсэн цэцэн үг байдаг. Тэгэхээр бид "0"-оос эхэлж суръя.

2008-05-16
Энэ бол Германы нэрт зохиолч Гёте-ийн “Өвөл дууслаа” гэдэг шүлэг. Германаараа уншихад нэг л гоё. Орчуулахаар жоохон онцгүй болоод байгаа юм аа. Гэхдээ яахав, биччихье! :)

Der Winter ist vergangen
ich seh’ des Maien Schein
ich seh’ die Bluemlein prangen
des ist mein Herz erfreut.
So fern ich in jenem Tale
das ist gar lustig sein,
da singt die Nachtigalle
und manch Waldvoegelein.
Ich geh’, ein’ Mei zu hauen,
hin durch das gruene Gras,
schenk meinem Buhl die Treue,
die mir die Liebste was,
und bitt, dass sie mag kommen,
all vor dem Fenster stahn,
empfang’n den Mai mit Blumen,
er ist gar wohlgetan.

Зүрхийг минь баясаан,
Тав дугаар сарын наран туяарч,
Зүйл бүрийн цэцэгс дэлбээлж,
Тачигнах өвөл дуусч байна.
Хаврын хөндий дуугаан дуулж,
Алтан гургалдайн хөг эгшгээр чимээлж,
Хөвчийн шувууд жиргэн бүжиглэсэн,
Адтай хавар баясгалантай, сайхан байна.
Найрагчийн зүрхэнд дутагдсаныг хаврын наран нөхөж
Хөнгөн гоёмсог, үнэн ярууг бэлэглэв.
Хаврыг хага яран би ойд алхнам
Ногоон зүлгэн дундуур цээж дүүрэн алхнам.
Дулаан байрныхаа цонхоор хүмүүс нарыг хараасай
Дүн өвөл дуусч, хөвч тайга сэрж байна.
Цэцэг навчтай тав дугаар сарыг инээмсэглэн угтаасай
Цэнгэл дүүрэн хаварт хүмүүс бид хайртайсан.
2008-01-13. 16:13.
2008-05-16
Анхны ариухан харц
Ангиараа үзсэн кино
Сурагчийн сайхан үерхэл
Сэтгэлээ өгсөн зурвас.
Зажилж шидсэн цаас
Захирлын ууртай харц
Цуг авахуулсан зураг
Цонхолж баярлуулсан цаг.
Намрын налгар өдрүүд
Сургуулийн гуанзны пирожки
Дамжуулж хуулсан контроль
Дутуу хуудастай дэвтэр.
Багшийн тавьсан дүн
Тэмцээний дараах баяр
Энэ бүхэн сурагчийн амьдрал
Эргэж олдохгүй хэдхэн мөч.


Од одноосоо таталцаж
Оосоргүй тэнгэрт тогтоно
Од одныхоо гэгээнд гийж
Огторгуйн уулсыг гэрэлтүүлнэ.

Миний сэтгэлийн хайр
Миний зүрхний угаас
Миний зоригт шивнээ
Миний татсан зуугаас... kk



Тэнгэрээс оддыг шүүрч яваарай
Тэгээд чи надад яриарай!
Хэн нэгний хайрыг татаарай
Хожим заавал найздаа яриарай!



Учирсан чамайгаа гомдоохыг би хүсэхгүй
Уулзсан бүхнээ хайрлахыг би хүсэхгүй
Зовлон тулгарахад гутрахыг би хүсэхгүй
Жаргал ирэхэд ташаарахыг би хүсэхгүй


Зүв зүгээр л би чимээгүй суух гэсэн юм
Зүрх минь нэгийг шивнэх гэж намайг дуудаж байна
Зөрж өнгөрөх салхины бүжээнд оддыг ширэн суух гэсэн юм
Зүрхний энэ орой л би ганцаараа байхыг хүснэ.
Зуны цэцэгсийг зүрхэндээ алаглуулж, намрын энэ орой
Зүрх минь яагаад ч юм дув дулаахан байх юм.
Зүггүй зүрхээ чагнан дуу аялахыг хүснэ
Зургийг чинь тэврээд чимээгүй суухыг хүснэ
2008-05-16
Заримдаа би их зоригтой, тэгэд бас жаргалтай
Захгүй их амьдралыг өөрийнхөөрөө хараад
Тээр тэнд нь хүрэх байх гэсэндээ
Төгсгөлгүй ч юм шиг агуу далайн
Тансаг алсыг ширтэнэ,
Тэр л үед би их жаргалтай.
Зургийн будгаас элдвийг дүрсэлж хараад
Зулын дөл шиг итгэл минь бадамладаг
Зуурдын юм шиг хирнээ үүрдийн бүх зүйлсийг
Зүгээр л харна, бас дотроо жаргалтай.
Тэнгэрлэг санагдах бүгдийг тэвэртээ багтаачихаад
Талбиун сэтгэлд дур зоргоор нь хөгжөөнө.
Тэнгэрийн сайхан өнгө шиг гүн хөх ирээдүйг
Тансаг алсад хүрэх замдаа би заавал авна аа...
2008-05-16
Хүүхэд ахуйгаас би энэ хүнийг таньдаггүй байсан. 6 нас хүртлээ харж байсан боловч ухаан ороогүй байсан болохоор зүс царай, дуу хоолойг нь ч санадаггүй юм. Энэ бол миний өвөө. Миний бичиж байгаа зүйл мөн л миний өвөөгийн аав ээж хоёрт минь хэлж байсан захиас.
Өчигдөр 21 жилийн өмнөх бичлэгийг сонсоод өдийд нэг нь ч байхгүй болсон хөгшдөөсөө захиасыг нь сонсож, амьдралдаа мөрдлөг болгохоор шийдлээ.
1987 оны 7-р сарын бичлэг. Өвөөгийн маань 50 насны ойн баяраар хамаатны ах дүүс цугласан байж. Би төрөөгүй, ээжийнхээ гэдсэнд байлаа. Аав ээж хоёр маань дөнгөж их сургууль төгсөөд Алтанбулаг руу багшаар томилогдоод байжээ. Одоогийн миний насан дээр байсан гэсэн үг.
Энэ бичлэгийг сонсоод, аав ээжийнхээ сургаалийг нэг их сүртэй ойлгож, тусгаж аваад байдаггүй зөрүүд надад ахмад хүмүүсээ хүндлэх, өөрийн эрхгүй тэднийг бахдан дуурайх, бас ч үгүй бурхан болсон тэднийхээ өмнө зангарагтай аяглах ёстойгоо ухаарав. Учир нь тэд одоо хүртэл биднийг харсаар л байгаа. Ингээд өвөө маань 50 насныхаа ойн баяраар айл болоод гарах гэж байгаа аав ээж хоёрт ийн захижээ:
 
“Өнөөдөр Даш минь эмгэн болж, би өвгөн болж. Өнөр сайхан өтгөн айл болжээ...
... Миний хүү бэр хоёр багш боллоо /Аав ээж хоёрыг хэлж байна/. Өөрсдөө удахгүй эцэг эх болно. Мөн ардын хувьсгалын анхны өлгий болсон Алтанбулаг хотоос амьдрал, тэмцэл бүх юм эхэллээ. Энэ хугацаанд миний хоёр хүүд алдах юм гарна, онох юм гарна. Алдаан дээрээ гуниж болдоггүй юм, оноон дээрээ дэндүү бахархаж болдоггүй юм. Үүнээс хойш бусдыг хүмүүжүүлнэ. Эцэг эх ч болно, ардын хүүхдүүдийн багш ч болно Энэ хүндтэй үүргийг хүлээсэн. Харин энэ үүргийг биелүүлэхэд хажууд чинь сайн хүн ч бий, саар хүн ч бий. Гэвч, сайнд нь битгий долигоноорой, саараас нь битгий зайлаарай. Саар хүнд сайхан сэтгэлээр хандаарай, сайн хүнд яг шударга журмаар, тэр хүний сэтгэлийн чанараар хандаж яваарай. Энэ бол эцэг хүний захиас. Эх хүний бодол. Эх хүн бол боддгийм, эцэг хүн бол хэлдгийм. За, хүнээс хатуу үг дуулна. Хатуу үгийг дуулаад дор нь дүрсхийж болдоггүй юм. Харин түүний эсрэг, энэ хүн надад яагаад хатуу үг хэлэв гэж хоёроос гурав хоног, шөнө 3-5 цагийн хооронд зориуд сэрж байгаад түүнийг бод. “Яагаад надад хатуу үг хэлэв, яагаад тэр намайг ялгана вэ?” гэсэн хоёр асуултыг тунгааж бодоорой. Тэгвэл энэ хугацаанд, хүний тархи амарсан, оюун дэлгэрч байгаа цэцгэлж байгаа, өөрөөр хэлбэл монгол хүний хэлдгээр өнөө үүр шөнө харагчийн завсар хүний сэтгэл оюун хамгийн нарийн амардаг, аа, монгол моринд алс яваа морь нутгаа санагалзахдаа урт амьсгалдаг гэдэг ээ. Үүний дагуу үүр шөнийн заагаар ухаарал, аливаа зүйлийн учиг утга хүний сэтгэлд ордгийм. Ийм учраас тэрүүнийг бодоод, түүн дээр зөв дүн шинжилгээ хийхэд өөрөө хүн зөв үедээ, зөв байрандаа зогсох хэрэгцээтэй. Тиймээс шөнө 3-5 цагт сэрж, бод гэж байгаа юм. Та хоёр ижий аавын гараас холдоогүй, бид нартаа бол нялх балчир, хажуугийнхаа хүнд бол том эр эм хоёр. Ил ч бай, далд ч бай хүүхдийн эцэг эх. Олон залуучуудын багш, эцэг эхийг нь оролсон ийм хүн болно. Тийм учраас оюутан сурагчиддаа их хайртай бай, хатуу байх хэрэгцээтэй, бас их хайртай байх хэрэгцээтэй. Мөн хамт олондоо нэр хүндийг их олох хэрэгтэй. Олохын тулд нялганаж, долигонож олох биш. Мөн хүнд муу санаж болдоггүй юм. Магадгүй та нар албан ажил дээр очоод, анхныхаа удаа шүүмжлэлийг аваад түүнд дургүйцэж магадгүй юм. Харин түүнд талархах хэрэгтэй. Талархахад тэр хүнд дараа нь хурал дээрээ баярлалаа гэж хэлэх хэрэгтэй. Дараа нь гэртээ урь зал, ажил дээр нь юм уу, гэрт нь ороод таны тэр хэлсэн үгний учрыг би тэрнийг нь ойлгоогүй, тэрнийг нь ойлгосонгүй, надад хэлж өгөөч, би тан шиг алба ажил хийсэнгүй, би залуу байна, надад ахын ёсоор эцгийн ёсоор та зөвлөж өгөөч, би тэрнийг нь ойлголоо, тэрнийг нь ойлгосонгүй гэдгээ хүртэл хэлэх хэрэгцээтэй. Мөн хамт олноо их хүндлэх хэрэгцээтэй, тэр бүхнийхээ үр зөвлөгөөг авах хэрэгтэй. Хамт олноо их хайрлаж яв, өөрөө хүнийг хайрлаж чадвал, хүний хайрыг хүлээж чаддагийм.
 
Та хоёрын хувьд хэлэхэд дэндүү залуумсаг. Миний хүү хамгийн бага хүү гэсэндээ их эрхэмсэг, миний бэр айлын хамгийн бага хүү гэсэндээ хэтэрхий танхи. Хүнээс хатуу үг дуулж үзээгүй. Хажуудахынхаа үгийг хүлээх ёстой. Миний хүү хэлэх үгээ заримдаа хатуухан хэлчихдэг. Түүнийг нь хүлээж авахдаа миний бэр зарим талдаа дуртай боловч, зарим талдаа дургүй. Амьдралд бодож байх хэрэгтэй. Та хоёр хоёулаа миний хүү гэж бод, миний охин гэж бод. Хэн чинь ч ялгаагүй. Тийм учраас олны дунд, хүний газар нэрээ, өөрийн газар ясаа гэдэг, нэр хугарахаар яс хугар гэж үг бий. Тэрүүн шиг нэр алдраа их хамгаалах хэрэгтэй. Хоёр биенийгээ их хамгаалах хэрэгтэй. Хоёр хүүдээ хандаж хэлэхэд, Даш бид хоёр мууддаг, гэрийн дотор, амьдралын явцад. Гэтэл аав ээж хоёр муудалцжээ гэдгийг хүүхдүүд мэддэг болохоос, юунаас болоод муудалцав гэдгийг мэддэггүй, та нарт мэдэгддэггүй ээ. Та нарын дэргэд хэрэлддэггүй ээ. Хоёулаа ид улаан зээрд авалцаж байгаад, та нарыг ороод ирэхэд бид хоёр чимээгүй болдог. Хувийн нууц гэдэг чинь энэ юм, гэр бүлийн нууц гэдэг чинь энэ юм. Үр хүүхдийнхээ дунд, хамт олны дунд нэр хүндтэй байна гэдэг үүнээс эхэлдэг юм. Ийм учраас нэг нэгнийхээ үгийг тэвчээртэй сонсч сур, тэвчээртэй дуулж бай. Үүнийг хоёр хүүхэддээ захих байна.
19, 20-доор та хоёр хойшоогоо оч. Би найман сарын дундуур очих байх. Ямар газар очиж вэ гэдгийг чинь биш, яаж амьдарч байна, яаж зохион байгуулж вэ гэдгийг чинь үзэхээр, шалгахаар би очно. Зарим зүйлийг нь зааварлах байх, хатуухан ч заавар бий, зөөлхөн ч заавар бий. Туслах зүйл ч бий, услах зүйл ч бий. Зарим хийснийг чинь ч устгана, зарим хийх зүйл дээр чинь тусална. Ийм байна.
Залуу боловсон хүчин, залуу ажилтан хамт олныг их түшиглэ, хайрла. Хамт олныг их хайрлавал хамт олон чинь та хоёрт их хайраа хүртээнэ.
Их байна гэж бахархаж болдоггүй, бага байна гэж гуниж болдоггүй. Худлаа хэлж болдоггүй юм. Магадгүй хааяа нэг амьдралд та нарт 30 нилээн гарсан хойно худлаа хэлэх зүйл гарч мэднэ. Гэхдээ эргээд хүнд хэзээ ч баригдахгүй, цэвэр худлаа хэлсэн байх шаардлагатай. Түүнээс ер нь худал хэлэхийг цээрлэ. Мөн хүний юмыг хулгай хийж болохгүй. Хүнээс 10 төгрөг зээлсэн бол 3 хоногт төл гэсэн бол, гуйлга гуйж байгаад ч хамаагүй гурав хоногт нь багтаагаад өгч байгаарай. Хүнээс битгий юм зээлж байгаарай. Энэ л байна. Аа, зээлсэн бол зээлсэнийгээ өг.
За миний хүүхдүүд үүнийг сонсч яв. Амьдралын хууль гэдэг чинь заавал баян байдаг юм биш. Хүн нэг өдөр элбэг, нэг өдөр ховор байдаг. Үүнд л дэндүү битгий сагаарай, дэндүү битгий гомдоорой. Хамаа байхгүй, сэтгэл ариун байвал сайхан шар будаатай цай уучихаад хөхрөлдөөд хоёулаа өвөртөө унтах шиг дулаахан юм байдаггүй. Сэтгэл хүйтэн байвал хичнээн сайхан бууз идээд, архи уугаад унтсан ч хос хоёрын завсраар жавар орж байдаг ёстой. Үүнийг залуучууд их анхаарах хэрэгтэй. Мөн нэг нэгнийхээ үгэнд тэвчээртэй ханд, нэг нэгдээ бүү дээрэлх. Тэр зөв. Гэхдээ өрх гэрт нэг хүн толгойлж байдаг юм шүү. Өрх гэрийн эр эм хоёр хоёр биендээ захирагдана. Гэвч гол тэнхлэг нэг зүйл дээр төвлөрч байгаа шүү. Миний хоёр хүүд амьдралд жаргал ч тохиолдоно, зовлон ч тохиолдоно. Цухалдах ч үе гарна. Гэвч нийгэмд харштай, хүмүүст халтай, гэр бүлдээ харштайгаар цухалдаж болохгүй гэдгийг хатуу анхаар.
Өнөөдрийн энэ захиасыг та хоёроор тангараг өргүүлээд, цаасан дээр гарын үсэг зуруулсан ч болохоор зүйлс байгаа. Тиймээс бүх ах дүү, төрөл төрөгсдийн чинь өмнө би та хоёрт хатуу анхааруулан захиж байгаа юм. Эндээс гараад явлаа ч энэ бүх хүмүүс та хоёрын харж байна, чагнаж байна. Ийм учраас та нар хараа хяналтаас гараагүй. Энэ бүхэнд та хоёр нэгэнт л залуу багш, залуу гэр бүл, бүх юм чинь цоо шинэ эхэлж байгаа болохоор энүүнийг та хоёрт хатуу хэлэх хэрэгтэй байна.
Ажилд сайн ажил, муу ажил гэж байхгүй. Та хоёрыг багш, захирал чинь гудамж цэвэрлэ, жорлон цэвэрлэ, гадаа цэцэрлэг цэвэрлэ гэж хэлвэл хий. Ажлыг голж болохгүй. Дээд боловсролтой хүнээр ийм юм хийлгэх гэнэ гэж ер болохгүй. Энэ бүхнийг хий. Хөдөлмөр гэдэг чинь сайхан юм, та нар юм сурна. Иймээс хүүхдүүд минь их тэвчээртэй ажиллаарай.
За ингээд, хоёр хүүхэд минь сайн сайхан амьдраарай гээд нэг хундага өргөе. Хоёулаа битгий эвдэрч байгаарай, эвдэрсэн ч бусдад битгий мэдэгдэж байгаарай! Хоёулаа л мэдэж байх хэрэгтэй.”
 
Өдөр бүр өөртөө зориулж ахин нэг удаа сонсч баймаар санагдсан. Жаргалтай амьдралын шалтгаан нь хайр, сэтгэл, тэвчээр, хөдөлмөр, хамт олон гэж хэлсэн байгаа биз. Хэрвээ би эд нарыг зөрчих гэж байвал өвөөгийнхөө захиасыг санаад өөрийгөө хорих болно. Зөв амьдрал гэдэг зөв явахыг л хэлнэ. Би хэзээ ч буруу замаар баяжихгүй, хүйтэн сэтгэлээр хүнтэй гэрлэхгүй, ашиг харж найзаа сонгохгүй...
Бурхан байдаг бол бурхан, байдгүй бол биднийг бүтээгчид, сансрын кармын хууль харна. J Өчүүхэн зүйл бол өчүүхэн л байдаг. Харин дээрх шиг амьдрал гэгээн байдаг.
2008-04-01. 16:07.
    
 
2008-04-15
Олон хүний хувьд орлогын өндөр түвшинд хүрнэ гэдэг хийж буй сонголтынх нь үр дүн байдаг. “Хэрэв та өөрийн санхүүг гартаа оруулахгүй юм бол та өөрөө түүний гарт орно шүү”. Америкийн агуу их философич Ёоги Беррагийн хэлсэнээр, хүн бүрт төлөвлөгөө хэрэгтэй. Хэрвээ бид төлөвлөгөөгүй явбал хүсээгүй газраа, хүсээгүй байр суурин дээр оччихсон явж байж магадгүй юм.
Амьдралын зорилго юу ч байж болно. Мөн аз жаргалыг хүн хаанаас ч мэдэрч болно. Гэр бүл, найз нөхөд, шашин шүтлэгийн итгэл бишрэл, хобби гэх мэт. Гэвч энэ бүхнийг гүйцэлдүүлэхэд, аз жаргалыг мэдрэхэд хөрөнгө баялаг зайлшгүй хэрэгтэй. Эд баялаг ихтэй бол ямар ч зорилго, хүсэл тэмүүлэлтэй байлаа гэсэн түүнд хүрэхэд илүү хялбар байх болно.  
Хувийн санхүүгээ авч явах 12 түлхүүр элементийг Жеймс Гуартни, Ричард Строуп, Дуайт Ли нарын хамтран бичсэн “Эдийн засаг энгийнээр” номонд ийн нэрлэжээ:
1.     Өөрийн харьцангуй давуу талаа олж тогтоо.
2.     Шинийг эрэлхийлэгч бай.
3.     Олсон орлогоо дуустал бүү зарцуул.
4.     Аливаа зүйлийг түүний жам ёсны хугацаанаас нь илүү бүү санхүүжүүл.
5.     Та мөнгөөрөө хамгийн их зүйл хийж болох хоёр арга зам байна. Зээлийн картны өрнөөс зайлсхийж, хэрэглэж байсан зүйл худалдан авч байх талаар бодож үз.
6.     “Бодит ертөнцийн” хадгаламжийн дансанд сар бүр мөнгө хийж эхэл.
7.     Хадгаламжийн нийлмэл хүүний хүчин чадлыг ашигла.
8.     Төрөлжүүл – Бүх өндгөө нэг саванд бүү хий.
9.     Индексжүүлсэн үнэт цаасны хөрөнгийн компаниуд хэт их эрсдэл дагуулахгүйгээр экспертүүдээс илүү танд тусална.
10.Үнэт цаасанд урт хугацааны зорилготойгоор хөрөнгө оруулалт хий. Мөнгө хэрэгцээтэй болох үе ойртоод ирэхээр хөрөнгө оруулалт дахь бондын эзлэх хувийг нэмэгдүүл.
11.Маш бага, эсвэл бүр эрсдэлгүй гэх, өндөр ашиг амласан хөрөнгө оруулалтын сүлжээнээс болгоомжил.
12.Яаж мөнгө олох, хэрхэн ухаалгаар зарцуулах талаар хүүхдүүддээ зааж өг.
 
1.     Өөрийн харьцангуй давуу талаа олж тогтоо. Та өөрийн харьцангуй давуу талтай ажил хөдөлмөр, бизнес үйл ажиллагааг илрүүлэн олж, түүгээрээ төрөлжих нь та абсолют байдлаараа ямар ч сайн байснаас үл хамааран, бусад тохиолдлоос илүү мөнгө олоход тань тусална. Та өөрийн ажил мэргэжил дээрээ өсөх асуудлыг гартаа аван шийдэж, авъяас чадвараа яавал илүү хөгжүүлэх вэ, зах зээлийн хамтын ажиллагааны боломжийг өөрийн зорилгоо биелүүлэхэд яаж ашиглах вэ гэдгийг бодож тодорхойлох хэрэгтэй. Таны харьцангуй давуу талтай ажил мэргэжлийн боломжуудыг нээн гаргахад та юуг илүү сайн хийдэг вэ гэдгийг тодруулах нь хангалттай бус. Үүнд бас таны ашиг сонирхолд нийцэж, таны хүслийг дээд зэргээр биелүүлэх тийм бүтээлч үйл ажиллагааг олж тогтоох ажил орно. Та хийж буй ажилдаа сэтгэл хангалуун байж, ажлаа чухал гэдэгт итгэж байгаа бол ажлаа илүү бүтээлч, илүү сайн хийхдээ жаргалтай байх болно.
2.     Шинийг эрэлхийлэгч бай. Сонголтын үр дүн бидний санхүүгийн амжилтаар илэрдэг. Хэрвээ санхүүгийн амжилтанд хүрэхийг хүсвэл та шинийг эрэлхийлэн тунгааж бодох хэрэгтэй. Өөр маягаар хэлбэл, бусдын өндрөөр үнэлдэг зүйлийг нь бий болгохын тулд өөрийн авъасаа хэрхэн хөгжүүлж ашиглах вэ гэдэгт анхаарлаа төвлөрүүлэх ёстой. “Өртөг зардалтай нь харьцуулахад өндрөөр үнэлэгдэх бараа, үйлчилгээг бусдад хүргэх нь санхүүгийн амжилтын түлхүүр юм”. Хувиараа ажил эрхлэгч бизнесменүүд Америкийн саятнуудын дотор тэнцвэргүй байр суурь эзэлдэг байна. Статистик тоо баримтаас үзвэл, тэд ажиллах хүчний тавны нэгийг эзэлдэг боловч саятнуудын гуравны хоёрыг бүрдүүлж байна. Тэдний санхүүгийн амжилт нь дөрвөн үндсэн зүйлээс урган гарч байна:
a.      Шинийг эрэлхийлэх авъяас чадвартай. Шинэ сэдлийн бүтээгдэхүүн, зардал хэмнэсэн үйлдвэрлэлийн арга, бусдын олж хараагүй ашигтай боломжуудыг нээн илрүүлэх чадварыг нь хэлээд байгаа юм.
b.     Хувиараа бизнес эрхэлнэ гэдэг ажлын байран дээр ажиллахаас илүү эрсдэлтэй бөгөөд их эрсдэл, их ашиг орлого хоёр хамтдаа явдаг юм.
c.     Тэд хуримтлал их хийдэг учир баялаг нь нэмэгддэг.
d.     Бизнес эрхлэгчдийн ажлын цаг нь угаасаа урт байдаг.
Нөгөө талаас заавал хувиараа бизнес эрхлэх албагүй бөгөөд албан байгууллагын ажиллагсад ч шинийг эрэлхийлэгч бизнес хүмүүс шиг сэтгэснээр илүү амжилтанд хүрч болно. Хөлсний ажил эрхлэгчдийн цалин хөлс одоогийн болон цаашдын ажил олгогчдод өөрсдийгөө үнэ цэнэтэй байлгах чадвараас нь хамаарах болно. Хэрэв тэд өндөр цалин хөлс авдаг болъё гэвэл өөрсдийн авъяас, мэргэшлийн ур чадвар болон бусад хүмүүсийн өндөр үнэлдэг ажлын арга барилыг хөгжүүлэх хэрэгтэй.
3.     Олсон орлогоо дуустал бүү зарцуул. Хуримтлал бий болгох байнгын хөтөлбөрийг өнөөдрөөс эхэл. Яг одоо хэмнэж эхэлвэл илүү хуримтлал бий болгож чадах нь тодорхой шүү дээ. Гэтэл ихэнх хүмүүс одоогийн орлого маань хэрэгцээнд арай чүү хүрч байхад, хэмнэх гэдэг байж болшгүй юм. Дараа орлогоо нэмэгдүүлээд ирэхээрээ л тодорхой хувийг нь хуримтлуулж эхэлье гэж боддог. Гэтэл орлого ихтэй, хэмнэлт их хийдэг хүмүүс орлого нь бага байх үеэс л эхлээд хуримтлуулж эхэлсэн байдаг. “Хэрэв хүн 10 000 төгрөгний орлого олоод түүнийхээ 9999-г нь зардаг байвал тэр аз жаргалтай явна. Хэрэв хүн 10 000-аас ганц мөнгө ч гэсэн илүү зарна гэх л юм бол үүрд зол жаргалгүй болно.” Чарльз Диккенд, Дэвид Копперфильд.
4.     Аливаа зүйлийг түүний жам ёсны хугацаанаас нь илүү бүү санхүүжүүл. Та 4 жилийн хугацаатай зээл аваад түүгээрээ 2 жилийн дараа эвдрээд зогсчих хуучин автомашин худалдан авбал юу болох вэ? Үүнтэй адил аливаа эд хөрөнгийг эдэлгээний хугацаанаас нь илүү урт хугацаагаар санхүүжүүлэх нь ирээдүйд таныг өнгөрсөн сэтгэл ханамж, тухайн үеийн хүслийнхээ төлөө төлбөр хийхэд хүргэх болно. Энэ нь бас таныг олж буй орлогоосоо илүү зарлага гаргахад хүргэнэ. Харин авсан эд бараагаа эдэлж дуусахаас өмнө зээлсэн мөнгөө төлж байвал зээлээр бараа авах нь үр дүнтэй. Үүнд, айл өрхүүдийн орон сууц, автомашин, боловсролд зориулан авсан зээлүүд эерэг үр дүнтэй гардаг. Учир нь эдгээр бараанууд эдэлгээ урттай. Худалдаж авахдаа зээлсэн мөнгийг нь эргэж төлсний дараа урт удаан эдэлгээтэй эд хөрөнгө нэмэлт орлого авчирсаар, эсвэл үнэ цэнэтэй үйлчилгээ үзүүлсээр байдаг.
5.     Та мөнгөөрөө хамгийн их зүйл хийж болох хоёр арга зам байна. Зээлийн картны өрнөөс зайлсхийж, хэрэглэж байсан зүйл худалдан авч байх талаар бодож үз. Банкны картуудтай харьцдаг хүнд зөвлөхөд зээлийн картаар ихэнхи үйлчилгээгээ авч байснаас, хадгаламж нээлгээд түүнийхээ хүүгээр үйлчилгээгээ аваад байж болох юм. Учир нь зээлийн картын эрхийн үлдэгдэл бол ердөө л таны зээл авах боломжийн хэмжээг л харуулж байгаа бөгөөд таны баялгийг нэмэгдүүлэхгүй, таныг мөнгөөр нэмж хангахгүй. Зээлийн карт хэрэглэхэд амар зүйл боловч муу занд сургадаг бөгөөд зээл авах өртөг ихтэй арга зам болдог. Мөн мөнгөө зөв зарцуулах хоёр дахь арга зам нь таны хэрэгцээг бараг л шинэ юм шиг хангаж чадах эдэлж байсан хуучин эд юмс худалдан авч байх явдал юм. Шинэ барааг худалдаж авсаны дараа шууд л элэгдэл хорогдолд орж, үнэ цэнэ нь даруй буурч эхэлдэг. Эдэлж байсан зүйл буюу өнөөгийн хар яриагаар бол өмнө нь эзэнтэй байсан зүйлийг худалдан авч хэрэглэх нь ихээхэн хэмнэлт бий болгодог.
6.     “Бодит ертөнцийн” хадгаламжийн дансанд сар бүр мөнгө хийж эхэл. Өөртөө санхүүгийн хамгаалалт бий болгох хэрэгтэй. Жишээ нь айл гэрт гэнэтийн зардлууд маш ихээр гарч, тэдгээр нь ихээхэн зардал чирэгдэлтэй учруулдаг. Үүнээс сэргийлж сар бүр бодит ертөнцийн хуримтлал буюу санхүүгийн хамгаалалтаа бий болгож байх нь зүй. Үүнд зориулсан дансанд байгаа мөнгө тань нэмэгдээд л байвал та заримыг нь өөр зорилгоор ашиглах юм уу, эсвэл тэтгэврийн хуримтлалдаа шилжүүлж болно шүү дээ.Энэ бол “мөнгө таныг мэдэх” –ийн оронд “та мөнгөө мэдэх” гэдэг утга учрын чухал элемент юм.
7.     Хадгаламжийн нийлмэл хүүний хүчин чадлыг ашигла. Хуримтлалыг эртнээс бий болгох хоёр дахь үндсэн давуу тал. Асар их зүйлийг хэмнэж, бас нөөц бололцоогоороо их баялаг хуримтлуулна. Нийлмэл хүү гэдэг таны дансны хүүнд бас хүү тооцох тухай л юм. Та энэ жил хадгаламжийнхаа хүүг ашиглаагүй бол дараа жилийн хадгаламжийн хэмжээн дээр нэмэгдэн, улмаар хүүний хэмжээг ч нэмэх юм. Дараа жил ийм маягаар байвал та хүүний хүүний хүү гэх мэтчилэн аваад л байх болно. Хэдий чинээ их хэмнэж хураана вэ, төдий чинээ хурдцаар нийлмэл хүү таны баялгийг арвижуулах юм.
8.     Төрөлжүүл – Бүх өндгөө нэг саванд бүү хий. Хүмүүс санхүүгийн хувьд ихээхэн боломжтой болмоор байгаа бол хуримтлуулсан мөнгөө хангалттай ашиг өгөхүйц хөрөнгө оруулалт болгох хэрэгтэй. Үнэт цаас эзэмших эрсдлээ бууруулахын тулд диверсификацийн замаар буюу хоорондоо холбоогүй олон тооны компанийн хувьцааг эзэмших замаар багасгаж чадна. Нилээд урт хугацаанд, тухайлбал 30-35 жилийн туршид олон төрөл ангийн үнэт цаас барьж байх, эсвэл шинээр байнга нэмж худалдан авч байх хэрэгтэй. Үнэт цаасыг янз бүрийн төрөл ангиар эзэмшиж байснаар өндөр ашиг олох бөгөөд ашгийн хувь хэмжээ хэлбэлзэх нь харьцангуй бага байх болно. Түүхэнд өнгөрсөн 200 жилийн хугацааны дунджаар мөнгөний ханшны уналтыг хасаж тооцоход корпорацийн хувьцаа жилд ойролцоогоор 7 хувийн бодит ашиг өгчээ. Үүнтэй харьцуулахад, бондын бодит ашиг 3 хувь байсан байна. Харин нэг л компанийн хувьцааг худалдаж авах нь таны санхүүгийн орлого нэг л байгууллагын ажлын амжилтаас ихээхэн хамааралтай болоход хүргэнэ. Иймээс аль болох өөр хоорондоо хамааралгүй олон компанийн хувьцааг эзэмших хэрэгтэй. Ер нь бол санхүүгийн зах зээлийн болон үнэт цаасны зах зээлийн бусад хэрэгслүүдтэй харьцуулахад хувьцааны нэрлэсэн ашгийн хувь хэмжээ их байдаг ба үүнд корпорацийн үнэт цаасных бүр илүү гэдгийг хэлж байна.   Түүнчлэн өөр хоорондоо хамааралгүй олон байгууллагын хувьцааг эзэмшсэнээр зах зээл, мөнгөний ханш, улсын эдийн засгийн зогсонги байдал зэрэг хүчин зүйлүүдийн нөлөөгөөр гэнэтийн алдагдалд хүрэхээс сэргийлэх юм. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн зогсонги байдал зарим компанид муугаар нөлөөлж байхад заримд нь сайнаар нөлөөлж, ашиг авчирч байдаг. Эдийн засгийн тэлэлт ч мөн адил заримд нь эерэг, заримд нь сөрөг нөлөө үзүүлнэ. Жишээ нь, нефтийн үнэ буурахад нефтийн салбарын компаниудын ашиг буурч, харин онгоцны түлшний үнэ буурсанаар агаарын тээврийн салбар дахь ашиг өндөр болдог. Иймээс олон төрлийн байгууллагын үнэт цаас эзэмших нь юунд хэрэгтэй болохыг ойлгож авсан гэдэгт найдаж байна.
9.     Индексжүүлсэн үнэт цаасны хөрөнгийн компаниуд хэт их эрсдэл дагуулахгүйгээр экспертүүдээс илүү танд тусална. (Үнэт цаасны зах зээл өндөр хөгжсөн орнуудад энэхүү индексжүүлсэн үнэт цаасны тухай ойлголтыг ярьдаг. Манай оронд бусад орнуудтай харьцуулахад харьцангуй цөөн төрлийн үнэт цаас, бонд, брокер дилерийн болон бусад үнэт цаасны хөрөнгийн компаниуд байдаг. Гэхдээ энэ тухай товч мэдээлэл хүргэе.) Хөрөнгөө арвижуулах сонирхолтой хүн бүр үнэт цаасны зах зээлд оролцож, хангалттай амжилт гаргах боломжгүй юм. Энэ нь тун их судалгаа, мэдлэг, магадлал шаардсан байдаг ба ердийн хөрөнгө оруулагчдын хувьд хамгийн сайн хувилбар нь өөрийн урт хугацааны хуримтлалын дийлэнх хэсгийг индексжүүлсэн үнэт цаасны хамтын санд оруулах явдал юм. Индексжүүлсэн сан гэдэг нь хамтын сангийн нэг тусгай төрөл бөгөөд санхүүгийн тодорхой биржийн индексийн хөдөлгөөн, эсвэл зах зээлийн нөхцөл байдлаас үл хамаарсан өмчийн үл хөдлөх зарчмуудын багцыг автоматаар даган мөрдөж байдаг байна. Энэ санг ажиллуулахад зардал бага ордог, их олон судалгаа үнэлгээ шаарддаггүй бөгөөд дундаж ашиг нь ч бусад удирдлагад тулгуурласан сангуудаас илүү байдаг. Үнэт цаасны зах зээл дээр үйл ажиллагаа явуулах нь урьдчилан тооцоолохын аргагүй, тогтворгүй. Жишээ нь, 1980-аад онд эхний 5-н байранд орж байсан топ сангууд, 1990-ээд он гэхэд 1100-аад байранд ортлоо унасан байх үзэгдэл цөөнгүй. Үнэт цаасны зах зээл түүхийн туршид хөрөнгө оруулалтын бусад ангиллыг бодвол илүү их ашигтай байж ирсэн бөгөөд индексжүүлсэн сан нь аль нэг үнэт цаас юм уу, тодорхой хамтын санг сонгох гэж үйлээ үзэлгүй тийм их ашиг боломжийг ердийн хөрөнгө оруулагчид олгодог юм.
10.   Үнэт цаасанд урт хугацааны зорилготойгоор хөрөнгө оруулалт хий. Мөнгө хэрэгцээтэй болох үе ойртоод ирэхээр хөрөнгө оруулалт дахь бондын эзлэх хувийг нэмэгдүүл. Өөрийн санхүүгийн ирээдүйд санаа тавьдаг хүмүүс орон сууцны урьдчилгаа төлбөр, хүүхдүүдийнхээ дээд сургуульд сурах зардал, тэтгэвэрт гарах үе зэрэг тодорхой зорилготой мөнгө хурааж, хөрөнгө оруулалт хийдэг. Эдгээр зорилго тус бүрт зориулсан тусдаа хуримтлал юм уу, үнэт цаасны багц бий болгох нь ухаалаг алхам бөгөөд үнэт цаасанд тулгуурласан төлөвлөлтийн хувьд, төлөвлөгөөгөө яс баримтлах, зах зээлийн өсөлт, уналтыг даван гарах чадвар байх ёстой. Тодорхой зорилго, цаг хугацаанд үнэт цаас эзэмших замаар хөрөнгө оруулалт хийсэн бол, танд бэлэн мөнгө хэрэгтэй болох цаг дөхөж ирэхэд хөрөнгөө үнэт цааснаас бондын зах зээл рүү аажмаар шилжүүлэх нь эрсдлийг тань багасгана. Ингэснээр та үнэт цаасныхаа нилээд хэсгийг зах зээл дээр хэвийн бус бага үнээр зарах шаардлагаас зайлсхийж чадах юм. Харин бонд эзэмшихэд гардаг хамгийн том эрсдэл бол мөнгөний ханшны уналт буюу инфляци юм. Мөн танд мөнгөний хэрэгцээ гарах тэр үед хугацаа нь дуусч байх бонд худалдан авах нь зүйтэй. Ахиад хэлэхэд, мөнгө хурааж хуримтлуулах ажлаа аль болох эрт эхлэх нь чухал юм шүү. Дүгнэж хэлэхэд, үнэт цаасны хэлбэрээр хөрөнгөө өсгөх нь ашигтай боловч үнэт цаасны зах зээл маш тогтворгүй. Тиймээс хөрөнгө оруулагч эрсдлийн даван туулах чадвартай байх хэрэгтэй бөгөөд танд бэлэн мөнгө чинь хэрэг болох хугацаа ойртмогц хөрөнгөө аажмаар бондын зах зээл рүү шилжүүлж, эрсдлээс хамгаалах нь зөв хэрэг болно. Учир нь бондын зах зээл 10 жилээс бага хугацаанд тогтворгүй байх нь ерөнхийдөө бага байдаг онцлогтой.
  
11. Маш бага, эсвэл бүр эрсдэлгүй гэх, өндөр ашиг амласан хөрөнгө оруулалтын сүлжээнээс болгоомжил. Энэ тал дээр сайн анхаарах хэрэгтэй. Ямар нэгэн төсөл санхүүжүүлэх мөнгө хайж байгаа хэн боловч юуны өмнө зардал багатай мөнгөний эх сурвалж, арга замыг сонгон ажилладаг. Эрсдэл багатай, ашиг өндөр гэх санал нь банкны зээлдүүлэгч, хөрөнгө оруулалтын бусад мэргэжилтнүүдийн сонирхлыг амархан татна. Хэрэв өртөг багатай санхүүжүүлэгч олдож байвал, зориуд хөрөнгө оруулагч хайж, ашгийн өндөр хувь санал болгох нь утга учраа алдана. Харин тийм биш бол тэрхүү төсөл нь бизнесийн санхүүжилтийн ердийн эх сурвалжийн хүлээж авах хэмжээнээс илүү их эрсдэлтэй байх нь бараг л тодорхой. Тийм эрсдлийг та өөртөө авах уу? Үүнтэй холбоотойгоор дараах зөвлөгөөг өгье:
 
-         Таны мөнгийг олж авахын тулд юу ч хийхэд бэлэн тийм хөрөнгө оруулалтын маркетинг хайгчид байж л байдаг. Тэднээс болгоомжлох хэрэгтэй.
-         Босгосон хөрөнгөө хамгаалж чаддаг тийм талуудтай л зөвхөн ажил хэрэг ярьж болно.
-         Утас, эсвэл цахим шуудангаар санал болгож буй хөрөнгө оруулалтын урхинд бүү ор.
-         Таныг хурдан шийдвэр гаргахын шахаж шаардахад бүү автагд.
-         Хөрөнгө оруулалтын шийдвэр гаргахдаа найз нөхдийн нөлөөнд бүү ор.
-         Хэт их шахаж шавдуулсан маркетингтай учирвал хадгаламжийн дэвтрээ аваад шал эсрэг зүгт нь ажилла.
 
12. Яаж мөнгө олох, хэрхэн ухаалгаар зарцуулах талаар хүүхдүүддэ зааж өг.  Ерөнхий амжилт болон санхүүгийн амжилт 2 ер нь хамт явж байдаг бөгөөд хүүхэддээ зааж зөвлөн, насны эртэд мөнгө олох, хурааж хуримтлуулах замд оруулах нь нэг арга юм. Залуу хүмүүст хариуцлагын талаар зааж сургах хамгийн чухал аргын нэг нь мөнгийг яаж олдог тухай мэддэг болгох юм. Тэдэнд өдөр бүр халаасны мөнгө өгч байхаар аливаа амжилтынх нь шагнал болгон өгч бай.Мөн хүүхдүүдэд хэмнэх ойлголт өгөхийн тулд хувцас худалдаж авах мөнгийг нь өөртсдөд нь өгөөд, харин илүү хямд хувцас аваад илүү гарсаныг нь өөртөө үлдээж болох нэг хувилбарыг сануулан хэлээрэй. Мөнгөө зарцуулах ухаанд нь хэмнэлт, хуримтлуулах гэсэн ойлголтыг нэмж өгөх нэг арга нь юм. Мөн хүүхдэдээ хариуцлагыг нь ухамсуурлуулан сайн ойлгуулах хэрэгтэй. Ер нь дээд сургуулийн насны хүүхэддээ “чөлөөтэй давхих” бололцоо олгох нь түүний хувийн хариуцлагыг сулруулах хандлагатай байдаг. Үүнд авах арга хэмжээ гэвэл, дээд сургуулийн төлбөрийнх нь талыг та, талыг нь хүүхэд тань өөрийнхөө хөдөлмөрөөр олдог байж болох юм. Энэ тохиолдолд хүүхэд тань мөнгөний үнэ цэнэ болоод өөрийнхөө хөдөлмөрийг үнэлж сурна. Тэгээд их сургуульд үр дүнтэй, чанартай суралцаж эхлэх нь гарцаагүй юм.
 
Өөртөө зорилго тавин, түүндээ хүрэхийн тулд шургуу ажиллаж, бидний ажил үйлс маань бусдад яавал ашиг тустай байх бол гэдгийг олж мэдэн, тодорхой зорилгоор мөнгө хэмнэн хуримтлуулж, мөнгийг ухаалгаар зарж зарцуулах явдал бол амьдралдаа амжилт олохын томоохон нөхцлийг бүрдүүлдэг юм. Сайн эцэг эх байна гэдэг бол хүүхдүүддээ багаас нь эхлэн ийм хүмүүжил олгохыг хэлнэ. 
2008-04-15

Өглөө таных, өөдөөс нь инээмсэглэ <5 sec>

Өдөр дайсных чинь, хүчтэй, ухаантай бай 

Орой бол шагналынх, өөртөө, надад цаг гарга  <5 minut>

Үдэш харин амьдралынх, үнэлэлт дүгнэлт өг  <15 minut>

Өөдөөс чинь амьдрал инээмсэглэх болно 

 

From GedNug.

2008-03-29. 11:37.

2008-04-01

Хорвоо юун дээр тогтдог вэ?

 

Хайр сэтгэл, хүн чанар дээр үү?

Хэврэгхэн, хуурамч болчихно шүү дээ!

 

Халуу шатсан секс дээр үү?

Хямдхан, богинохон болчихно шүү дээ!

 

Хэтэвч дүүрэн мөнгөн дээр үү?

Хоосон, хүйтэн болчихно шү дээ!

 

Хосоор амьдрах чинь жам

Хүүхэдтэй болох чинь жаргал!

Хөрөнгө чинээ бол жинхэнэ хүч

Харин хорвоогийн тэнхлэг биш,

Яавч амьдралын чинь төв биш!

 

Өөр хэнд ч биш, өөр дээр  чинь

Чшш, үзэл бодол, хүсэл тэмүүлэл дээр тогтоно!

 

To be continued… J

 

From GedNuG.

2008-03-29. 11: 59.

2008-04-01

Хэзээ? Хэзээ гэж асуу

Хаана? Хаанас гэж бүү асуу

Ирээдүйд,  , хоосон харанхуй

Ингэхэд одоод? Юу ч мэдэхгүй

 

Хөшингө, хүмүүс бүгд хөшингө

Хажууд нь залуус тарчилж байна

Алим идэх хүмүүс сохор, дүлий

Алга дарам монгол, хөшингө байна

 

Байшингийн дээвэрт охин, үгүй ээ бүх хүн

Үсрэхэд бэлэн, цагдаа харсан, үл хөдөлсөн

Багахан мах хахууль болж, хүн аварсан

Үнэндээ хүчний байгууллага нүдэн балай, өнөөдрийн Монголд.

 

Хадаг унасан, тэнгэр уйлсан

Хөгшдийн сүнс, 12 тэнгэр уйлж байсан

Хамаг бүгд устаж, сүйрнэ; удахгүй дуусна

Хэзээ “Монгол онгод”-ыг эзэн нь хүлээж авах вэ?

 

Нэг л юм буруу байна, нэг л юм буруу байна

Энд нэг л юм буруу байна, мод доош харлаа

“Монгол” гэр дотроосоо шатна, үнс болно, улс гэр үгүй болно

Тал дээр ганцаархнаа, мал – баялгаа дээрэмдүүлнэ.

 

Христийн шашинтан ном уншина

Хар санаа, ашиг хонжоо харсан

Алим атгаж, монгол хүнд “өгөөш”!

Ард түмэн нүдгүй, чихгүй, хэлгүй, ... , өнөөдрийн Монголд.

 

Гадны нүдээр монгол нийгэм – философи, гаслан!

Гарцаагүй ирээдүй нь эзэнгүй, орхигдсон!

Хэл соёл, үндэс угсаа алдагдсан, өрнөжсөн!

Хөшүүн, хөшүүн, бас хөлдүү нийгмийг сэрээ!

 

Монгол залуус, дуу хөгжим, малыг хашаанаас нь суллаж,

мал шиг монголчуудыг аврах хэрэгтэй. Түүнийг гагц толь тусгасан залуу сэтгэлгээ л чадна, аврах хэрэгтэй!

 

Айхтар үзүүлсэн байгаам шүү. J

2008-03-27. 14:15.

2008-04-01

 

Хоосон юм шиг бодож

Хорвоо нэг л дутна

Хөдлөж үл чадах үг

Хүйтэн биеийг тэвэрнэ.

 

Бүхнийг хоосон гэж мэдрэх

Би өөрийгөө үл олох

Бийр будаг хөсөр хэвтэх

Бодож шаналах хэцүү юм.

 

Хоосон юм шиг бодож

Хорвоо нэг л дутна

Хөдөлж үл чадах гар

Хүйтэн биеийг хүлнэ.

 

Гарт баригдах зүйл ч үгүй

Газар дэлхий надаас хол

Ганцаардал, бодолд хүрэхгүй

Гэм, хүсэл дутна, дутна.

 

Хорвоо нэг л дутна

Хоосон мэт санагдана

Хөдөлж үл чадах хүсэл

Хөшсөн хөлийг дарна.

 

Үг минь хөдөлж, үнэнд хүрэхгүй

Үйл ажил урдуур минь өнгөрнө

Үнэгүй цаг, үг хэл хатаж

Үзэл минь яагаад ч юм унтана, унтана.

 

Хөдөлж үл чадна үг минь

Хүйтэн бие минь хүлэгтэй

Хорвоо нэг л дутна

Хоосон мэт бодогдоно.

 

Зүрх цусаар үерлэвч хүйтэн

Зөөлөн сэтгэл хөшсөн, харсан

Зүйл бүрээр бие минь ороогдсон

Зүдэрч ядаад хөдөлмөөр байна

 

Хүйтэн бие минь хүлэгтэй

Хөдөлж үл чадна үгс минь

Хоосон мэт бодохдоо

Хорвоод би дутаад байна, дутаад байна.

2008-04-01

Ойрд нэг л амархан бодолд автдаг болчихож. Өнөөдөр цэргийн баяр. Уг нь цэргийнхэнд зориулсан баяр боловч монголын эрчүүдийн баяр болж байх шиг байна. Өнөөдөр найз залуутайгаа тухтай уулзаж чадсангүй. Гэхдээ тэр маань баяртай, жаргалтай байх шиг харагдсан. Энэ л надад чухал шүү дээ. J

Яг одоо гэртээ дөнгөж орж ирчихээд байж байна. Гэтэл олон бодол толгойд эргэлдээд л... Яамаар ч юм дээ. Би найздаа хайртай. Түүн шиг, надад хайртай хүн байдгийн. Тэр дэндүү сайн хүн. Гэхдээ минийх биш. Нэг тийм юм байдаг даа, мэдрэмж ч юм уу. Тэр ямар ч байсан минийх байх хүн биш гэж бодогддын.

Тэгээд найздаа өгөх гэж байсан бэлгээ үзээд, захиа бичиж суутал утас дуугарав. Аваад харвал нөгөө залуугийн дугаар. Эхнийхийг нь авсангүй. Хоёр дахиа дуугарлаа. Байна уу? гээд автал дүүд дүүд гэсээр утсаа тасалчихсан байгаа нь мэдэгдэв. Утсаар чриагүй ч гэсэн түүний хэлэх гэсэн үгийг сонсох шиг болсон. Миний ч юу хэлэх байсныг тэр мэдсэн байх. Түүнийг яаж гомдоолоо? 5 сар өнгөрсөн байхад, өөрт нь би мэнд хүргээгүй байхад цэргийн баяраар надруу залгаж л байдаг... Мартаар мэнд хүргэж байсан. Би тэр хүнд юу ч өгч чадаагүй, чадах ч үгүй шдээ.

Хүний сэтгэл ээ гэж... Найз залуу маань тэр хүн шиг намайг анхаарч, халамжилж, бас бүх юмаа зориулж чадахгүй байхад би зөвхөн түүндээ л сайн. Харин өөрийг нь гэхгүй байсаар байхад тэр залуу надад сайн. “Над руу тэмүүлэх мянган зүрхнээс зугтааж, надаас зугтах ганцхан зүрх рүү тэмүүлнэ” гэж гоё үг шүү.

Бид хоёр миний утас дуугарах тэрхэн агшинд хоёулаа дотроо өөр өөр хүнийг бодсон. Бас сэтгэлээ чагнаж байсан байх. Би тэр хүнд хайртай байсан бол ямар гоё вэ? хэхэ. Ингэж бодож болохгүй ч гэсэн, би дэндүү муу зантай болчихжээ.

Миний хайр зурах дуртай. Түүндээ зургийн дэвтэр, бийр авсан. Би жаргалтай байна. Хүссэн зүйлээ хийж, хүссэн зүйлээ хийж, хүссэн бүхнээ хийж байгаа болохоор. J 

2008-03-24. 09:55.

2008-03-25

Өглөө босоод иртэл хөл гар хүндүүртэй. Зүүн хөлний шилбэ, баруун гарны шуу нил хүндүүр. Булчин нь зангирсан юм болов уу гэтэл үгүй ээ. Харин ч булчин нь байгаа үгүй нь мэдэгдэхээ больж, зөөлөн мах л болсон байна. “Юу вэ энэ чинь? ... Шөнийн зүүд үү?  эсвэл би булчин задрах тахал энэ тэрийг нь тусчихав уу? ” Үгүй ээ, булчин задрах тахал гэдэг чинь толгой өвдөж, сүрхий халуурч бөөлждөг гэсэн. Тэгэхээр миний хөл гар.... ? Өчигдөр хүнд юм өргөлүү? Үгүй ээ, юу ч өргөөгүй. Өргөлөө ч гэсэн нэг гар, нэг хөл хүндүүр орно гэж баймааргүй юм?

Ийм юм бодосхийн орноосоо өндийвөл гэнэт зүрх палхийв. Орны минь урд нэг жаахан хүү сууж байлаа. Хамаг бие хүйт оргиод нүдээ аниад хөнжилдөө шургаж, хэсэг хэвтэв. Арайхийн хөнжлөөсөө цухуйвал тэр алга болчихож. Үүр цайж байгаа болохоор өрөө харанхуй шахуу, энд тэнд эрвийж сэрвийсэн зүйлс нэг л аймаар харагдана.

Чөтгөр гэж, нээрээ тийм шүү дээ. Нэг эмгэн зүүдэнд ороод байсан. Шөнөжингөө нэг хүнтэй зодолдоод байсан нь тэр эмгэн болж таарлаа. Тэгээд л хөл, гар хүндүүрлэчихэж. Тэгсэн мөртлөө ямар ч шарх сорви байхгүй, хөхөрсөн гэмтсэн зүйл байхгүй. Хөлний булчин ачаалал авч чадахгүй, сүрхий хөндүүрлэн өвдөнө.

Ахиад л... Намайг яагаад тайван орхихгүй байгаа юм бол оо? Энэ жаахан хүү яагаад намайг дагаад байгаа юм бол? Ах, та биш биз дээ?

Ер нь ч надад ах гэж байхгүй... Гэтэл би яагаад нэг ах байх ёстой юм шиг санаад, бий болгоод байгаа юм бол? Намайг төрөхөөс жилийн өмнө ээж миний дээр байсан нэг хүүхдийг алдсан л даа. Тэр нь хүү байсан гэсэн. Гэтэл би нэг жилийн дараа төрсөн мөртлөө “Би ахтай хүн” гэж сэтгэл өег боддог. Энэ бодол уу?!

Намайг 3 настай байхад, дүү төрөөд 4 сар болж байхад шөнө дөлөөр ээжийг нэг хүн чангаасан гэдэг. Би аавтайгаа, ээж нялх дүүг маань тэврээд унтдаг байсан гэсэн. Тэгээд эргээд хартал харанхуй дунд нэг жаал хүүгийн дүрс цайран харагдсанаа цаашилж, харанхуйд уусан, улам жижгэрсээр алга болсон гэсэн. Ээж тэр шөнө их айж, жаахан хүүгийн сүнс ирлээ гэж аавыг сэрээсэн. Энэ түүхийг сонсоод нх би их гайхаж байсан. Намайг нэг эрэгтэй хүүхдийн сүнс дагаад байх шиг санагддаг байсын. Тэгээд би хар багаасаа л ахтай хүн гэж боддог байлаа. Тэгээд ээжийг ийм түүх ярихад нээрээ надад ах байхгүй юм байна шдээ, гэдгийг олж хараад их гуниглаж билээ. Жаахан ч байж дээ.

Харин шөнийн зүүд ямар учиртай юм бол? Нэг эмгэн намайг гэж олон хүний дундаас зүтгэн гарч ирээд нэг зүйл яриад л байсан. Чихэнд нэг юм шивнээд, өөдөөс нухацтай нь аргагүй хараад л... Тэгээд яагаад байсныг нь сайн санахгүй байна, би ямар ч байсан эсэргүүцээд, сүүлдээ зодолдоод байсан. Тэр эмгэн жижигхэн юм байж их хүчтэй, бас их түргэн хөдөлгөөнтэй байсан санагджийна. Юун дээр маргалдсан билээ дээ? ... Ер санахгүй байна.

Хүүе, өчигдөр нээрээ хуучин байраараа орсон юм байна шд. Тэнд манайх 12 жил амьдарсан. Намайг 10 төгссөн жил нүүсэн. Би нүүх болсонд нь ямар их баярлаж байсан гээч. Тэнд муу энерги, айдас байгааг үргэлж мэдэрдэг байсан юм чинь арга ч үгүй биз. Харин нүүгээд 4 жил болсон болохоор ахиад тэр байранд орж үзмээр санагдаад, өчигдөр гудамжаар алхаж явахдаа өөрийн мэдэлгүй тийшээ зүглэчихсэн байсан. Эргэн тойрных нь мод, чулуу, байшин, траншейны нүх хүртэл хүүхэд насны дурсамж өгүүлэн угтаж авлаа. Багын найзууд, хүүхдийн цовоо цолгин инээд, ээж аавын орой ажлаа тараад ирдэг байсан зам, миний сургууль руугаа явдаг байсан зам, найзын маань санаандгүй хугалж орхисон мод өндрөөшөө биш өргөөшөө ургасан байгаа... энэ тэр гээд бүгд л сайхан. Миний хүүхэд нас энд өнгөрсөн...   Тэгээд байр луугаа явж ортол бие хүйт даагаад явчихав. Урд нь олон өдөр, олон шөнө энэ л орцонд найзуудтайгаа бөмбөгөөр тоглож, болсон явдал ярьж, хааяа бас найз бандитайгаа уулздаг байсан... Гэтэл цагаан эрээн плитан дээр бүдэг шар гэрэл тусч, хуучин жижүүр суудаг байсан өрөө харанхуй эзгүйрсэн ч байх шиг. 10-аадхан хоног хөдөө явж ирчихээд гэртээ ороход ямар гоё санагддаг байлаа? Гэтэл одоо нэг л хүйтэн, энд тэнд сүүмийсэн хар юм гүйгээд ч байх шиг. Үнэндээ тэнд надаас өөр хүн байхгүй байсан л даа. Гэхдээ би маш олуулаа зогсож байгаа юм шиг санагдсан. Өөрийгөө хүчлэн байж хоёр давхарт гарлаа. Хөршийн хаалгыг онгойлгоод дотор нь ортол манай хаалга өөдөөс угтав. Сэтгэлд тун ч дотно дүр зураг... Баяр төрж, түүн рүү ойрттол намайг өөрөөсөө хүчтэй түлхэж буй нь мэдрэгдэв. Намайг бүр яваач гэж хөөж байх шиг. Гэрэлтэй харанхуйд ганцаардсан би айдас, харуусалд автан гарч одлоо. Эргээд хартал байшин ганцаараа нүүгэлтэн дүнсийж, цонх бүр нь хөдөлж байх шиг. Чөтгөр гэж, миний биенд юу наалдсан бол оо? Бие арзайж байна.

Ингэж айснаас болоод шөнө тийм юм зүүдэлсийн бол уу?

Өө нээрээ, би найздаа христчин болно гэж амласан. Би өөрөө ч их сонирхож, итгэхээр шийдээд байгаа. Гэтэл намайг хамгаалаад явдаг  өнөө жаал хүү нэг л хориглоод байхын. Яадаг ч юм билээ. Өчигдөр унтахаар орондоо ортол хэн нэгэн хүн намайг дуудаад, залбир гэж хэлсэн. Би 3-р ангид байхдаа л урд нь ингэж орой бүр залбирдаг байсан даа. “Бурхан минь, миний хайртай хүмүүсийг аз жаргалтай байлгаж өгөөч. Би бас хайртай хүмүүстэйгээ, аав ээж, найз залуутайгаа элэг бүтэн энх тунх амьдармаар байна. Саад бүхнийг арилгаж өгөөч. Би урьдын адил хүн бүхэнд сайн сайхныг хүсч амьдарна. Миний бие, сэтгэл ариун... Миний сэтгэл ариун.” Залбирлаа дуусгахтай зэрэгцэн нүд ч анилдаж, нойрондоо автсан. Өчигдрийн нэг онцлог гэвэл би: “Бурхан минь, ертөнцийн эзэн минь та хоёр нэг биз дээ? Би аль алинд нь залбирч байна” гэж эхэлсэн. 11 жилийн дараа анх удаа бурханд залбирав. Хувилгаан хувраг хүний удам шүү дээ, би. Болохгүй ч юм хийж байна уу? Тэр эмгэн удмын сүнс ч юм билүү? Удган ч юм билүү?

Аюултай зүйлээс зугтаалгаж, муу энергээс түлхэж, сайн руу нь татаж байдаг миний ахын сүнс ч гэсэн өнөө өглөө надад уурласан байсан. Би ахаасаа ер айдаггүй шдээ. Гэтэл өнөөдөр яагаад палхийтэл цочиж, их айдаст автав?     

Би хуучин байрныхаа сүнснүүдтэй зодолдов уу? Эсвэл тэр хэн байсан юм бол?

Цаг 09:26. Ядаж байхад миний хайр яагаад залгахгүй байна аа? Санаж байх чинь...

 

Намайг хорин нэгэн жил дагаж яваа ахын маань сүнс миний амьдралыг муу замаас зайлуулж тусалдаг. Муу зүйлийг зөгнөн мэдэрч, намайг аль болох хол байлгадаг юм шиг санагддийн.  Бас түүний л хүчээр миний бодсон бодол, хүсэл тэмүүлэл биеллээ олдог юм шиг. Сайн сүнс намайг насан туршид минь дагаж явна.

Сонин содон зүйл, элдвийн энерги мэдэрч байгаа маань түүний л тусламжтайгаар. Гэтэл би одоо сүнс харахаас, эсвэл мэдрэхээс айж байна. Би энгийн л нэгэн охин баймаар байна. Хэн ч намайг мэдрэхгүй, би ч бусдыг мэдрэхгүй...

Нэг зүйлийн ховсонд орох гээд байх шиг. Намайг хамгаалсан, над руу дайрсан хоёр тэмцэлдээд байна. Эмгэн надад юу хэлээд байсан бэ?

Сатан... Христчин хүнийг сатан хорлох гэж байна гэж ойлгохсон. Гэтэл ах, та яагаад байна аа?

09:33.

2008-03-25
Өрнөдийн шинжлэх ухаанд гарах гарц байхгүй. Өрнөдийн шинжлэх ухаан бидний үед гацаанд орж, гарах газаргүй болох тавилантай байжээ. Физик биеийн гэх шинжлэх ухаан өөрийн постулатууддаа боомилогдоод байна. Өөрөөр хэлбэл, энерги ор хоосноос үүсэхгүй, устаж үгүй болохгүй, зөвхөн нэг дүрсээс нөгөөд шилжинэ гэсэн термодинамикийн гурван хууль байдаг даа. Тэгэхээр энерги байваас амьдрал мэдээж байна. Буддын гүн ухаанд энэ талаар хангалттай их хэлдэг бөгөөд энэ нь сэтгэл, энерги болоод амьдралд эхлэл үгүй гэж үздэг. Үүнийг термодинамикийн дээрх гурван хууль ч хэлж байгаа. Гэтэл шинжлэх ухаан юу гэдэг билээ? Их тэсрэлтээс орчлон ертөнц, амьдрал үүссэн гэдэг. Өөрөө өөрийгөө үгүйсгэсэн олон нээлт, хуулиуд гараад цааш алхах газаргүй болсон болохоор өрнөдийн шинжлэх ухаан өнөөдрөөр цэглэгдэж байна. Чулуу хүртэл халж хөрдөг, өөрийн гэсэн энергитэй. Тэгэхээр энэ дэлхийн бүх юм амьд бөгөөд энергитэй. Тэгсэн мөртлөө амьдрал хэзээ, хэрхэн үүссэн гэдгийг хайн суух хүн төрөлхтөн даанч хөөрхийлөлтэй. Энерги, амьдрал ор хоосноос үүсэхгүйг гайхамшигтай сайхан тунхагласан биш билүү. Өдгөөгөөс 200 жилийн өмнө тунхагласан Декартын онолоор хүн төрөлхтөн зөвхөн бодит зүйлсийг судлах гээд буруу замаар будаа тээчихжээ. Тухайлбал, биологийн шинжлэх ухаан эс, эсийн бөөм, түүн дотор орших эрхтэнцэр, РНХ, ДНХ уурганд агуулагдах генээс цааш алхахаа байв. Физикийн шинжлэх ухаан гэрлийн хурд, 300000 км/сек гэсэн хэмжээсээс хэтрэхгүй нь. Тэгэхээр одоо ямар нэг матери хайхдаа биш, энергийн мөн чанарыг ухахад л гол нь оршино. Тиймээс матери гэж юу вэ гэдэг туйлын тэнэг асуулт тавихаа болих хэрэгтэй. Барууны ертөнцөд ингэхээ болиод хагас зуун жил өнгөрч байна. Сэрэхүйд орших бүхэн матери болохоор, Ганаа чамайг хэн гэдэг вэ гэсэнтэй адилхан асуулт сонсогдож байгаа. Багаж техникээр биш, бясалгаж судлах цаг ирлээ.
Өрнөдийн шинжлэх ухаан материйг олоод атом болтол задалжээ. Тэр нь эгэл бөөмст тулаад зогсож орхиж. Яаж ч оролдоод цааш явах газаргvй болж. Харин эгэл бөөмс нь vржиж олшроод бараг 500 хvрч байгаа гэх. Ертөнцийн бvтэц физик вакуумд оржээ. Ийнхvv орчин vеийн шинжлэх ухааны тулгуур ойлголт "хөлджээ". Vvнээс гарахын тулд багаж, техникээр биш, бясалгаж (сэтгэж) судлахаас аргагvй гэнэ. Тэгэхдээ хvрвэл торсион орон гэгчтэй харьцаж таарах нь. Тэнд энерги маш нягтаас бидний амин эрчим хөгжих vндэстэй юм байна. Хvн хэзээ төрөх, хэнтэй суух, ямар мэргэжил эзэмших, өвчин тусах, хэрхэн амьдрах, vхэх нь кодлогдож, программчлагдсан байдаг. Энэ ертөнцөд санамсаргvй, зvй тогтолгvй зvйл нэгээхэн бээр ч vгvй.  Буддын гүн ухаан үүнийг аль эртнээс хэлсээр л ирсэн. Бид гурван хэмжээст орчинд оршдог гэдэг ч, vнэн хэрэгтээ огторгуйн 10 гаруй хэмжээс яригдаж эхэлжээ. Тэдгээрт орж чадвал, эндхийн 24 цагаар зочлоход, 24 мянган жилийн vйл явцтай танилцах боломжтой. Арга нь өөр болохоос шашин, шинжлэх ухаан нэг зорилго чиглэлтэй. Буддизмийн гvн ухааны бясалгалын аргаар олсон зvйлс барууны шинжлэх ухаанд нэг хэсэг тvр дарагдсан байна. Орчин vеийн шинжлэх ухаанд нээлт гэгдсэн хуулиуд угтаа аль дээр олдчихсон тvvхтэй. Харин нээлт хийсэн эрдэмтэд томьёолох төдий нэмэлт оруулж л дээ. Энэ нь тийм ч шальтай биш, бидний ядмаг мэдээллийн тvвшинд хэрэглэгдэх эгшин зуурын vзэгдэл.Альберт Эйнштейн, шинжлэх ухаан төгсгөл болох цаг ирлээ. Бусдыг Буддын гvн ухаан шийдвэрлэнэ гэх утгатай vг хэлсэн. Тvvнийг нь vзэл суртлын vед цайруулах гэхдээ, шинжлэх ухаанд ойр шашин байдаг бол тэр нь Буддизм гэж буулгасан. Тvvний намтраас гурван жил сох дутдаг. Сонирхсон чинь, тэр хугацаанд Энэтхэгт Буддын гvн ухаан судалсан юм билээ. Өрнөдийн шинжлэх ухааны явах зам дууссан.
2008-03-01

Amar taiwan eh orond maani bolood irgen bidend nuurleh ayul ulam l ihseed bh yum. Gazar doorh baylgaa uhaj tonhuuleed, tseejindee sharhtai gazriin hursun der amidarch, sekund tutamd hortoi utaagaar amisgalj, hunsnii chanargui, muug hereglej yadaj bhad hunii naimaa mongol ohidiig horgooj ehellee. 90-eed onii suuleer 1 heseg, alham tutamd l transheinii huuhduud dairaldaj, huuhduudiin gartaa barisan zairmagnaas ehleed hamag yumiig guij, zarimiig ni bulaaj awdag bj bilee. Bi ch joohon bj. Gadaa harui burii bolmogts l gerese garch chaddgui bla. End tend suumiisen humuus yawaad, ailgaj yanz bur bolno. Getel shunu oroi gudamjaar taiwan yawj bgaga anzaaraa ch ugui bhad, shuniin aidastai mini tsug tedgeer humuus alga bolson bsan. Suuld ni zasgiin gazriin bodlogoor transheinii geh tsoltoi huuhduudiig zarsan, hudaldsan, ustgasan gej sonsogdoj l blaa. Yamartai ch ted bhgui bolson bsan. Getel odoo ahiad l tedentei ner holbogdoh ayultai hereg garch bga ni hunii buyu ohidiin naimaa. Oroi udesh gaduur garch bolohgui ni ee... Baga balchiraasaa etseg ehiin hair halamj amsch uzeegui ussun huuhduud udguu heniig ch haluun dulaan setgeleer hairlaj meddeggui, hertsgii dogshin humuus bolson bna. ted hulgai deerem, huchin hiideg bsan bol odoo gemt hereg ni ulam nariisch dald ediin zasag ruu, mafiin chanartai ajil ruu shurgalj bna. Unendee tsagdaa, bairnii ezen, jolooch, hulgailagch, ohidiig bairand horij bhad medej bdag ter buh humuus gemt hergiin buleglel bolj, dalduur zohion baiguulalttai gemt hereg hiine gedeg chin mafiin ajliin negen turul bish gej uu? Mongold amidrah iim l hetsuu bna.

Gudamjind yawaa hun buhen uur uursdiin ami nasaa teej yawaa. Unuuh zuunii uzuurt buda togtoohtoi tentsuu, tiim howor az zawshaanaar hun bolj tursun ene ter gej yariad bdag humuus chin hamgiin unetei ami nasaa holondoo daatgachihaad l unuudur gudamjaar guij yawaa shu de. Getel busdiig bodohoo bolyo gehed uursdiin amidral, ami nasaa hairlaj bga ch ugui ch yum uu.

Tsaashdaa amidral hund hetsuu, niigem buruu hugjij bna, darga nar bayjlaa hagarlaa, irged yamar ch buruugui, tor l buhniig iim bolgoj bna geh humuusiin bodol uurchlugduh bolow uu? Transheinii huuhduud eej aawaas bish toroos torluu?

"Temuujin sumnii zawnees garaagui yum, Temuujin ildnii uzuurees turuugui yum. Temuujin Oulen ehees tursun yum, Temujin urlug tuuhees tursun yum" gedeg shig "Transheiniihan turiin hewliigees garaagui yum, Transheiniihan dulaanii shugamnaas turuugui yum, Transheiniihan aaw eejeesee tursun yum, Transheiniihan aawiin arhinaas tursun yum" gej bichmeer... Ger bul, etseg eh ni huuhdee gudamj ruu tulhej gargasan shu de. Aaw ni arhi uuj agsan tawidag, eej ni hoolnii mungu olj ir gej huudug, hoid etseg zoddog bsan, gerese huudug bsan gesen shaltgaan am amandaa shulganadag bsan ter huuhduuded yamar ch buruu bhgui. Tur tedniig tiim bolgoogui, tur tedniig gemt heregt uruu tataagui.

 Harin balchir baihasa transheind unchin hugin tuhai duu duulj, gedes ni ulsuhduu uyiin huuhduudees ideh yumiig ni shogloj, delguuriin languunas gants nehgen zuil halaaslachihdag bsan huuhduud unuudur uursdiiguu tejeeh, mungu oloh arga sedej bna. Umsuh huwtsasgui uwliin huitend daarch bhad ni mashin unasan saytanguud hajuugaar ni hulhulddug. Tedniig haraad huuhdiin dotor yu bodogdoh we?   Aaw eej mini bsan bol... gej 1 bodno. Iim goy mashintai, dulaahan yawj chaddag bolwol... gej 2 bodno. Iim goy huuhentei hamt yawbal... gej 3 bodno. Mungutei bolno doo... gej 4 bodno. ..... etsest ni yu ch hamaagui hiij mungu olyo gej bodno. Tedend hair halamj, hussen zuiliig ni uguh yu ch bhgui bolohoor setgel ni gemtej, hatuu tumur shig huiten bolson.

Setgehuin dood dawhargad haryalagdah aaw eej nar ur huuhdee ardchilliin ehni jiluuded ingej niigmiin amidraliin dood dawharga ruu tulhsen. Uursduu mun l ter hewere yawsar bgad zarim ni uwguntduu ochij, zarim ni arhinii haluunaas biy biynee alaad, shorond orood duusch bna. Harin tednees tursun unuu byatshan urs ni nas biynd hurch, niigmiin biy hun bolj. Amidraliin bolood, setgehuin dood dawhargad haryalagdana. Deed dawhargiinhan  ni mongol orond haragdaj, uzegdeh ni tsuuhun duu. Gadadiin ali 1 ulsad tansaglaj, surah ch bish, showdah ch bish amidarch bga. Ingeed mongold unuudur niit mongol ulsiin dod, dund tuwshnii humuus l bj taarlaa. Baychuud ni bla ch engiin bidnii dund holildoj yawah ni ugui dee. Elit heseg ni busdiigaa daguulaad hamt bayjdagui murtluu, dood heseg ni busdiigaa muljin, amidraliig ulam l changaaj, muruuruu negniigee zowoogood bdag...

 Bagada transeind bsan huhduud usch tomrood, odoo hunii naimaa erhlen amidarch bna gene. Ted iim argaar bayjihiig hussen. Uguidee l mungutei bhig hussen.

Uur uursdiguu awch yawaa zaluust amidrah uur arga zam gargaad ugch chadah hun bna uu? Bidnii l dundaas, bidnii l buruugaas bolj iim amidrald hul tawisan tedger humuusig yah we? Ted nadad, chamd, bas ta buhend bugded chin ayul uchruulj, ireeduig zanalhiilj bna.

Bi zugeerl saihan amidarmaar bna. Getel uuruu saihan amidrahiin tuld busdiig saihan amidruulah bas heregtei yum shig bna.

 

2008-03-01

Neg iim yaria gaduur baikh yum: Mongolchuud chini - Khubisgal hiigeggvi Khubisgalt nam, Ardchilalin tuluu bish Ardchilsan nam, Gants huntei Ard Tumni nam, Ekh ornoo ongichdog Ekh Oron nam, Bugdentei ni daisan Bugd nairamdakh nam, Irgeni zoriggvi Irgeni zorig nam, Ulamjlal yaridaggvi Ulamjlalt namtai baikhad yaj khugjikh be de ...

2007-10-18

Haaya 1 gantsaaraa baimaar sanagdsan uydee hotoos hol garch salhilmaar sanagddag blaa. Duu shuugiangui, yanz buriin sanaa zowooh zuil, bas bainga tsagtai uraldaj yawdag yaraltai ajluudaas hol... Ih hotiin gudamjnii duu, udur tutam butsalsan amidralaas hol...

Uwliin negen udur bas l nam gumhen amarmaar sanagdaj lager luu yawlaa. Zam halitargaatai ch yawah gesen huseldee hutlugduud mashinaa barin, jaal juul ideh uuh yum awaad hudluw.  Gar utsaa untraagaad, uwliin tsengeg agaaraar tseej duuren amisgalna.

Yagad ch yum setgel neg l buudger, tenger burheg  bolohoor ch teruu eldwiin bodol tolgoi erguulj, haaya bas sanaa aldan yawna.

Boldoogiin tuhai bodohoos ch durgui hureh murtluu bodohgui baij bas chadahgui yum. Anh hichneen sain saihan zuil amlaj, beleg selt barij guij bailaa. Odoo l hun ni tanigdaj bna. Zaluu nasnii mini 7 jiliig demii urchihsen ene huniig uzen yadmaar ch yum shig, bas buruu zam ruu huluu aldsaar baihad ni aytaihan zasaad awch chadaagui uurtuu gomdmoor ch yum shig.

Oi dotor bairlah lageriin baishindaa irlee. Manaach uwuu namaig ugtan irj, haalga ongoilgon uguw. Tsew tsewerhen agaar hamart sengenene, sayhan tsasiig ni shuurdej tsewerlesen nariihan chuluun zamaar yawj haalganiihaa uudend irew.

to be continued...    

2007-10-13
Алтан бүстэй
Араб морьдтой
Начны найраатай
Ноёны бөхтэй наадмаас Залхлаа

Хот дүүрэн хог
Зам дүүрэн нүх
Хоолой хорсгох утаа
Харанхуй, замбараагүй гудамнаас Залхлаа

Хортой хүнс идэж
Хуурамч эм ууж
Чанаргүй сургуульд сурж
Чадваргүй сайдаар удирдуулж Залхлаа

Архиар угжуулж
Ажилгүй тэнэж
Байцаагчийн гарыг цайлгаж
Визэнд дугаарлан доромжлуулж Залхлаа

Тендерийн луйвар
Лицензийн наймаа
Төрд шахдаг бизнес
Там үлдээдэг уурхайнуудаас Залхлаа

Төсвөөс унагасан тэрбум
Төмрөөс илүүчилсэн хандив
Замаас олсон зоос
Засгийн худалдагдсан суудлаас Залхлаа

Хэлсэнийг нь шүүж
Дэвссэнийг нь дорбинкддог
Дээшээ нялуун, доошоо хатуу
Авилгад ээлтэй алаг шүүхээс Залхлаа

Хоосон амлалт, бохир бэлэг
Хуулиас дээгүүр зөвшилцөл
Жаран хоёрын бүлэг
Жалга довын хуйвалдаанаас Залхлаа

Ахин дахин итгэж
Ахин дахин хууртаж
Тэдний хэлсэнээр талцаж
тэдний тоглоом болж Залхлаа,

Тэднээс Залхлаа!




Монголын Иргэний Холбоо   www.irgen.mn
2007-08-29
Зөрөг замаас ургасан уу гэлтэй
Зөрүүд ягаан цэцэг ээ би
Зөвхөн чинийх л байх хүсэлтэй
Зүрхний улаан цэцэг ээ би.

Зүүдэн цэнхэр ертөнц гэлтэй
Зоргоороо омголон цэцэг ээ би.
Зөвхөн л чамдаа хайртай гэдэг
Золбоот анхил сэтгэл ээ би.


:) :) :)
2007-08-29
Зүгээр л би уйлмаар байна анд минь
Зөн совин минь сэтгэл дуудан баясч
Зөрөг замын дундаас хэн нэгнийг эрнэ
Зүрх сэтгэлдээ уйлмаар байна, анд минь.

      Өнөөдөр нар инээсэн хаврын нэгэн өглөө. Цонхоор дулаан салхи, өглөөний нарны туяа нэвтэрч, бяцхан шувуудын жиргээ сонор мялаан сонсдоно. Өнгө нь улбартсан нарны туяа хажуу байшингийн бөөрөөр мөлхөж, шив шинэхэн өглөөг угтан цэлмэг сэтгэл маань мишээж байна.
Гэвч хаврын өглөөний гоо сайхныг бодол санаанаас хөөх гэсэн юм шиг миний хайртын гэрэл зураг нүд булаан харагдах нь тэр. Түүнийхээ зургийг бурханы хөрөг шиг санаж, гэрээрээ дүүрэн залсан бөгөөд сэтгэл санаа сайнгүй үед намайг тайвшруулагч нь зөвхөн түүний гэрэлт зураг билээ.
      Харин одоо би эдгээрийг шатаах гээд зогсож байна. Хаврын нар хацрыг минь илбэж, хүн дундуур урссан хормын мөрөнд живэх шахан зогсоно.
Түүний дүрийг харж, дуу хоолойг нь сонсмогц л сэтгэл догдолж, цээжин дэх зүрх минь халуу төөнүүлэн булиглах нь хэвээрээ атал,..., би түүнийхээ зүрхэнд хамгийн дотных нь "анд найз" юм. Тэр үнэхээр сайхан бүсгүй. Хэн ч харсан харц булааж, халуун сэтгэл эзэмдэх энхрийхэн дагина. Гэтэл 3-н цагийн дараа түүний минь хурим болох гэж байна. Өөрөөсөө өөрийгөө нууж, хатан сэтгэлээ хүлэн байж, хайртай түүнтэйгээ үүрд хамт байхыг хүссэн өчүүхэн бодолдоо ууссаар эр хүний эмнэг догшин дурлалаар биш, энгийн найзын дүрээр чамайгаа халамжилсаар эцэст нь ийи байдалд хүрлээ. Гэхдээ би өглөөний энэ сайхан нар шиг, чиний сэтгэлд найзын нар байж, хажууд чинь үүрд хамт явна аа!
      Анд минь, хайр минь, хуримын ордонд хагацъя даа.
2007-08-29
1.  Би бурханы дээдийн номыг
     Баримтлан дагагч тэдгээр хүмүүсийг
     Бууршгүй сүжгээр харна
     Аврал итгэл айлтгах ба ерөөл тавина
2.  Тустайд таалсан сарны
     Тус хувь гүйцэж төгссөнөөс гарсан
     Төгс ялгуулсан тэр хамгийн багш бөгөөд
     Тэнэн очих сансарт шалгадаг оюунаар өөр бусыг эс олмуй
3.  Алины зарлигаас гарсан
     Аль тэр утгын сэтгэлчлэнхи эрдэнэсийг
     Тэрсүүдийн "сайн" номлол мэт үзэгдэх
     Жир нэгэн эрдэнэтэй жишихийг хаанаас тэвчих
4.  Алинаа цэгц шударга, оюун төгс, шинжлэл
     Аль энэ гурваар төгс шинжилсэн
     Чадагчийн дээд шашныг лянхуат цөөрөм мэтэд
     Чухам үзээд ангир шувуудын авир ёсоор орогтун
5.  Өөр бусдын хотол чуулганы орон
     Өрөөл бусдын үл мэдсэн тэргүүүтэй
     Найман зүйл эрдэм төгс бурханыг
     Нэн  сүжигтэйеэ авралд эс үзэх хэн буй.
6.  Хоёр үнэний бэлгэ чанар хийгээд
     Хоёр үгүй, үзүэгдэлд үгүй тэргүүтэй
     Найман зүйл эрдэм төгс дээдийн ном
     Нийтийн дундаас чухам хэний аврал бус байх билээ?
7.  Тотгорлох дорд хилэнцээс гэтэлсэн
     Тухайлж ямар адил ба ямар ямагтыг онох дотоод ухаан
     Оюунаар гэтлэх эл найман эрдэм төгс
     Онцгой хутагтын чуулган хэний авралын орон бус гэж?
8.  Асралын ус хийгээд нигүүслэлийн газарт дэлгэрсэн
     Алагчлалгүй бодь сэтгэлийн Галбарваас их мод
     Алив төрөлхтөний хүссэн хэрэг хялбар бүтэхийн үлгэрлэл
     Аяа эгшигт охин тэнгэрт буй ч олдохуйяа бэрх.
9.  Ямар адил дээд бодь сэтгэлийн
     Туслахуй сэтгэл даяар амьтанд түгээмэл
     Тэр мэт сэтгэл харин эцэг, эх, Арши хийгээд
     Тэнгэр Эсэрвад ч хаанаас байх буй.
10.  Цэцгийн дундаас Бундарига мэт
        Цагаан буяны сэтгэл дундаас дээд нь бодь сэтгэл
        Тэр лугаа төсвөөс ахуй зуур хийгээд хойтод амгалан
        Тиймийн учираа бүгд бүгдээр шамдан үүтгэ.
11.   Зүйл бүхнийг болгоох  зүйргүй гэгээн нирваан
         Зөвхөн дээд бодь сэтгэлээс гарах тул
         Зовлонт энэ орчлонгоос зугтах тонилохыг хүсээчид
         Зүйтэй шамдлаар одоо бодь сэтгэлийг эгээрэх нь зохис.
12.   Өөр хийгээд бусдын хэргийг бүтээх
         Өөрцгүй дээд арга юу буй хэмээн шинжвээс
         Эрдэнэт бодь сэтгэл ямагтыг л
         Энэ мөн гэж магадлалт баяслаар үүсгэ.
13.    Нэг бус нижгээд удаа үр нь гарах бодь сэтгэлийн буян
          Нирваныг хүртэл үл барагдан арвидмуй
          Нирваныг олоод дүрст лагшингийн үүлнээс
          Нийтийн буяны ногоог дээдийн номын хураар тэтгэн дэлгэрүүлмүй.
14.    Ухааны дундаа дотоод ухаан
          Эрдэнийн дундаа сэтгэлчлэнхи чандмань
          Түргэнээс түргэн явагч нь цог самбаа бөгөөд
          Сэтгэлийн дундаа бодь сэтгэл нь нэн агуу.
15.     Нар саран, зул, гилбэлгэн эрхэс
           Нийтэд гиймэл боловч сэтгэлийн харанхуйг хаанаас арилгах
           Бодь сэтгэл хамаг амьтны дотоод түнэр харанхуйг
           Бодитойёо даяаранг ёзоороос нь үргээн арилгана гэж дээдэс сайшаажээ.
16.     Тус амгалан бүхнийг үүтгэж гаргах орон
           Тэнцэшгүй ялгуусны хөвгүүдийн бодь сэтгэл
           Түүнтэй сэтгэлчлэнхи эрдэнэ бээр
           Тэнцэж дүйцэхийн чадал хаанаас буй.
17.     Зэгс үрээ үүтгээд эцэст нь өөрөө хатах
           Зүйтэйеэ жич үр үл гармуй
           Бодь сэтгэлээр эзлэгдсэн буян
           Барагдашгүй үрийг үүтгээд бас цааш арвидмуй.
18.     Хамгийг хуруулах Галбарваас модны ёроолд хүрээд
           Хүслээ айлтган ерөөвөөс тэрчлэн хүссэнийг бүтээнэ.
           Бодь сэтгэл ч хамаг амьтны хүслийг
           Бүтээж төгсгөн гүйцэт эрхшээнэ.
19.     Галбир их модны мөчир навч гүйцэт болох нь
           Гувшин гувшин газрын дусалд шүтсэнийх
           Сансар нирваны буяны тэмдэг ямагт
           Сайхь бодь сэтгэлд шүтсэнийх мөн.
20.     Өдгөөгөөс нирваныг олох хүртэл
           Өөрцгүй нэгнээ баримтлах нь дээдийн ном
           Тус амгалан бум бумаар цацрах суурь нь
           Тэр л чухам бодь сэтгэл мөн гэж дээдэс хэлэлцэнэ.
21.      Амьтан тус тусын гэмийг арилгаад
            Аль нижгээд хязгааргүй эрдмийг
            Төрүүлэхийг хүсвээс, тэр нь бодь сэтгэл мөн
            Тун гайхамшигтай бөгөөд сонин гайхамшигт.
22.      Хамагт туслахыг хүсвээс бодь сэтгэлийг олох нь зүй
            Хамаг лугаа амраглан эвсэхийг хүсвээс бодь сэтгэлийг үүсгэх нь зүй
            Хамгаар итгэл болохыг хүсвээс бодь сэтгэлийг энхрийл
            Хамаг бүгдий  буяны садан болохыг хүсвээс бодь сэтгэлийг үүтгэх нь зүй
23.      Амьтанд туслая хэмээн таалаад
            Амьтаст алинаар тус болох хэмээгээд
            Амьтасыг нигүүлсэлээр таалваас
            Аяа дээд бодь сэтгэл ямагтыг болгооно.
24.      Энэлэлийг үргээн үлдэгч нь саран (сэрүүн гэрэлт)
           Эн захгүй түнэр харанхуйг арилгагч нь нар (огторгуйн эрдэнэ)
           Хамгаас нисваанисыг хөөн гаргахад
           Харьшгүй бодь сэтгэлийг сартай дүйцүүлэх нь үл зохистой.
25.     Сэтгэлийн сар нь бодь сэтгэл
           Сэтгэлийн нар нь бодь сэтгэл
           Сэтгэлийн эрдэнэ нь бодь сэтгэл
           Сэтгэлийн рашаан нь бодь сэтгэл.....


... нийт 356 бадаг байдаг бөгөөд шатлал бүр нь маш гүн утгатай, бас монгол хэлний гайхамшгийг
бүрэн харуулсан гайхамшигтай бүтээл шүү.
Бодь сэтгэл гэдэг нь гэгээрэхийг хэлж байгаа. Айхтар гүн утгатай. Уншаад ойлгосон байлгүй дээ... :)


2007-08-29
Нэгэн залуу бурханы элчтэй тааралджээ. Тэгээд өөрийн амьдралын тухай асуусанд: чамд 3 том аз таарах юм байна. Чи алдар нэрээ цуурайтуулж маш их баян болж, бас заяаныхаа ханьтай учирч сайхан амьдарна гэжээ. Хүнд өөр юу хэрэгтэй юм бэ. Нөгөө залуу маш их баярлаж гэнэ. Гэсэн ч аль аль нь биелэгдэхгүй явсаар нөгөө залуу тэнгэрт хальж гэнэ. Тэнд бурхны элчтэй таарч гомдолложээ. Бурхны элч би чамайг хуураагүй чи боломжийг ашиглаагүй дандаа алдсан шүү дээ.  ...оны ... сарын ...ны өдөр газар хөдөлсөнийг санаж байна уу? Гадаа хүмүүс авраарай гэж хашгиралдаж байсан. Чи яагаад гэртээ суугаад байсан юм бэ? Залуу: тэгж газар хөдлөхөд манай хаалганы цоож эвдрээд тэдэнд туслахаар гарвал ар хударгаар минь манайд хулгайч орох юм шиг санагдаад гэж хэлэв. тэр нь түүний нэр алдар олох боломж байсныг бурхан хэлж гэнэ. Залуу: Та намайг баян болно гэж ёстой худлаа хэлсэн байна лээ гэвэл элч мөн өдөр судрыг нь дурдан нэг том бизнес эрхлэх санаа тархинд нь орж ирсэнийг сануулаад яагаад зориглож хийгээгүй талаар асуув. Залуу: Би тэгэхэд өөрт буй бүх хөрөнгөөрөө дэнчин тавьж бодсон юм. Хэрэв тэр бүтэхгүй бол би модоо барьсан гуйлгачин болох байсан учир зориглоогүй юм гэж толгойгоо илжээ. Тэр бол түүний баян болох боломж байсан ажээ. Заяаны ханьтайгаа яагаад таараагүй талаараа асуувал элч: Чи найзынхаа төрсөн өдрөөр танилцаад бүжиглэж бүр гэрт нь хүргэж өгсөн тэр бүсгүйтэйгээ яагаад дотно үерхээгүй юм бэ тэр чинь чиний заяаны хань байсан шүү дээ гэж эргүүлэн хэлж гэнэ. Залуу: Би тэр сайхан бүсгүй намайг тоохгүй байх, тэгж гуйж нүдний булай болоод яахав гэж бодоод зориглоогүй юм гэжээ. Ингэж хэлэнгүүт бурханы элч цааш явжээ.


     Эндээс юу харагдаж байна вэ?
2007-08-28
(Бавуугийн Лхагвасүрэн: охиддоо зориулжээ. Би түүнийг нь монголынхоо бүх охидод зориулж байна. :))

Хоёр жигүүр дэлгэн
Хорвоог ханьтай туулдаг
Дөрвөн чимээгээр хаяагаа мялааж
Дөрөөн алган дээр үүрээ засдаг
Нар сар орж гардаг хорвоогийн
Чухаг, мунхаг хатуу жам.
Нас бие ирж оддог ертөнцийн
Чулуутай цэцэгтэй алаг зам.
Хүн дундуур урсаж өнгөрдөг
Он жилүүийн цэнхэр мөрөн
Хүй бие хоёр шиг ойрхон
Орооцолдож бүтсэн халуун хэлхээ
Тоонын хүрээ тулалцсан
Бүсгүй номхон заяа.
Тотгот тулганд бадамласан
Зүггүй галын "бурхад"
Үүдэн хоймрын цэлгэр зайд
Гэрийн нар дагаж мөлхсөн
Зүүдэн хоосны тохиох одонд
Нэрийн отог үлдээхээр заяасан
Салаа гэзгээ салхиар самнаж
Сайн морины нуруунд ниссэн
Саалийн халиагаар хормой мялааж
Сайхан эхийгээ өвчиж төрсөн
Миний хоёр охин минь
Гал таслан, тооно өргөхөд чинь
Ганзаганд чинь хэлэх
Гэрийн чинь чагтаганд уях
гэзэгний чинь үзүүрт сүлжиж өгөх
Гуравхан мөр шүлэг аав нь тэрлэлээ
...  " ЭМЭЭЛ ДЭЭР УРГАСАН УУЛ АТЛАА
       ЭЛГЭНД ЧИНЬ БАГТСАН ТОЛГОД
       ЭР ХҮНИЙГ ХАЙРЛАЖ ЯВААРАЙ"
2007-08-28
Сэвсгэр цасан дээр гишгэлэх өвлийн гуталнуудын доогуур салхи хөлөглөн гулсаж, наран ивээх хаврын салхиар үүлс үлээж, намиран алаглах охидын юбкаар орчлонд дэрвэж, шүхэр атгасан бадриун гараар намрыг дуудаж, ил далд амьдрал дундуур "хайр" зугаална. Тэгээд бас булиглах зүрхэн цэгт цус хөөргөн сэтгэл догдлооно.
Хэлж ирдэггүй энэ хайр гэгч нэг л өглөө таны зүрхийг тогшино. Хаалганы цаана зогсох энэ ягаахан сарнай бол таны хайр. Ганцхан энэ цэцэг л таныг өөр хүн болгож өрөөл нэгнээс харамлах болно.  Өдөр бүр өрөөнд чинь анхилж, өөрөөс тань ямагт халамж нэхнэ. Эмзэгхэн цэцгийг харин гагц халуун сэтгэлээрээ л услах хэрэгтэй. Эс чадвал тэр хатаж эхлэнэ...

2007-08-27
         Өвлийн нэгэн үдэш өдрийн тэмдэглэл бичиж байна. Ертөнцийн дуу бүхэн уянгалаг, анир бүхэн жингэнэлэг.
Миний дотор гүн харанхуй нойрсож, гэрэлт өдөр бодогдоно. Гэвч харанхуйн ертөнцийг бодлоороо сэрээж болохгүй.
Зуны үдшийн нар шиг улбар туяа татан, эрвээхэй юу гэлтэй зүйл зүрхнээс нисэн холдлоо. энэ юу байв аа? Өнгөний орчлонд үнэр нэмж үлэмж оюун толгой тогшиж байна. Хэн бэ? гэтэл хэн ч үл дуугарна. Гэвч хаалганы цаан зогсох тэр хүнийг би мэднэ.
        Ингэж бодож байтал хонх жингэнэлээ. Манай бяцхан сүмийн цохигч хонх байна. тэр намайг авч явах гээд байгаа юм уу даа. Тэр, тээр, тийм байна. Тэр намайг дуудаад байна.  Би гэхдээ очихгүй ээ. Тэнд анир чимээгүй ноёрхдог, дэндүү уйтгартай газар...
        Өвлийн салхи цонх шавхардаж, тэнгэрээр намайг загнаж байх шиг. Ээ, яалтай орчлон бэ. Би юу ч үл бодон, үл сонсон амьдарч болохгүй гэж үү??
Өдрийн тэмдэглэл минь дээ, өнгө мөнгөний орчлонд чи минь ч бас өнгөтэй шүү дээ.
        Өнөөдрийг зурах цагаан цасан зүүдэн дунд минь бүжиж, өвлийн уянгалаг дуун дэлхийг зөөллөн эгшиглэнэ. Амт амтыг үзэж аашилж явах тусам амьдрал дунд чи дэвтэж орхидогоо мэдэх үү?
Ган төмөр юм шиг зогсож чадахгүй гэж бодогдоно. Гэвч өвөл дуусдаг юм чинь, ертөнц ч бас үүрдийн төгсгөлтэй.
        Билэгтэн хүмүүн элэглэх боловч бодолтон хүмүүн бүлтийх буй заа...
2007-08-27
     Сvvлийн 3-4 жил генети­кийн судалгаа, дэлхийн хэв­лэлийн гол сенсаци нь монгол эр хvний ген буюу тэдний нэрлэснээр Чингэсийн супер ген байлаа. Монголчуудын эзэлж байсан улс орны эр­чvv­дийн долоон хувьд буюу 25 сая шахам хvнд байх магадлалтай, эр удмаа дага­даг, хvчирхэг амьдрах чад­вар­тай ген монгол эрчvvд дунд бараг 100 хувь байдгийг Чингэсийн ген гэж нэрлэн гайхан судалж байна.

    Энэ сенсаци намжиж ам­жаагvй байхад монгол бvсгvй­чvvдийн генийн судалгаа дараагийн бvр ч илvv сенса­ци болон тарж Европыг шо­конд оруулж эхэллээ. Vлгэр домгийн гайхамшигт Амазон хатан хаадын генийг Монгол бvсгvйчvvдээс оллоо.

     Vvнийг тайлбарлахын тулд амазонуудын тухай цухас дурдах хэрэгтэй болов уу. МЭӨ 5-2 дугаар зуунд эртний Грек, Ромын гvн ухаантан, тvvхчид Гередот, Платон, Аристотель нарын баримт тvшин бичсэнээр Бага Азид нэгэн өвөрмөц улс байсан. Дан ганц хvvхнvvд амьдардаг Амазон улс. Хатан хаан, цэрэг арми, хvн ам нь бvгд хvvх­нvvд. Зvгээр ч нэг хvvхнvvд биш тvvхэнд хэнд ч ялагдаж vзээгvй хатуу догшин дайчин эрэмгий эрх чөлөөт бvсгvй­чvvдийн домогт улс. Жилд нэг хоёр удаа vржиж төлжих хэ­рэг­тэй болохоороо хөрш ул­суудыг уулгалан дайрч эр­чvvдийг нь олзолж хэрэг­лэчихээд алж орхидог, эрэг­тэй хvvхэд гарвал бас устга­даг заншилтай байлаа. Ама­зонууд хөрш улсуудын эрчvv­дээс хувь илvv дайчин эрэм­гий, хvчирхэг зоригтой байсан тул зарим улс орны хаад маш өндөр хөлс төлөн хувийн бие хамгаалагч болгон амазон бvсгvйчvvдийг авдаг байсан гэх домог ч бий. Бас өөр нэг домогт амазонууд нум сум харвахад саад болно гээд баруун хөхөө огтолж авдаг байсан гэнэ. Аристотелийн шавь Македоний агуу их байлдан дагуулагч Александр бvх Балкан, Газар Дундын тэнгисийн орнууд, Энэт­хэ­гийн хойд хэсэг, Бага Азийг огт ялагдалгvй эзэлж чадсан ч гэсэн Амазон улсын хил дээрээс гэдрэг буцаж байсан гэдэг.

     Гэтэл энэ бvхэн домог биш бөгөөд vнэхээр тvvхэн vнэн байсныг Европын тvvх­чид, археологчид тогтоож тэр ч байтугай зарим нэг Амазон бvсгvйн, магадгvй хатан хаа­дынх нь булшийг олж, ша­рилаас нь дээж авчээ. Тэгээд өмнөх бvх vеийн тvvхчид шиг домогт амазонуудын эрэлд гарч Европ, Балканы улсуу­дын бvсгvйчvvдийн ДНК-тай харьцуулж vзсэн боловч таарч тохирсонгvй. Vнэхээр л тvvхэнд бичсэн шиг амазон бvсгvйчvvд алга болжээ. Гэх­дээ тvvхэнд тэднийг дорно зvг Азийн гvн рvv эрх чөлөө, аз жаргалыг эрэн одсон тухай бичсэн байдаг ажээ. Тэгээд Германы генетикчид тvvх­чид­тэйгээ судрын шарласан хуудсуудыг дахин дахин шvv­сээр амазонууд Төв Азид, тэгэхдээ Монголд нvvн очиж vлдсэн байх магадлалтайг тогтоожээ. Одоо энэ тvvхийг орчин vеийн генетикийн ар­гаар шалгах л vлдлээ.

    Өнгөрсөн зун Германы Төв телевиз, генетикчид, тvvхчдийн баг Монголд иржээ. Тэгээд асууж сураг­ласны эцэст Монголын говьд амазонууд шиг ганц биеэр амьдралаа авч явдаг бvс­гvйчvvд илvv олон байдгийг сонсоод Өмнөговь аймагт очиж. Илvv цайвардуу царай, шаргалдуу vстэй охидтой айлуудыг сураглан олжээ. (монголчуудын дунд бидний шар гэж нэрлэдэг хvмvvс бишгvй л нэг байдаг даа) Те­ле­визийн багтай хамт нөгөө айлд очиж хониндоо явсан хонгор шаргал vстэй охиныг нь ирэхийг хvлээж. Гэрийн­хэнд нь хэрэг зоригоо хэлээд охиноос цусны шинжилгээний дээж ч авчээ.

     Харин Германд буцаж очоод хонгор vстэй монгол охины ДНК-г амазон хатан хааны ДНК-тай харьцуулж vзэхэд 99,99 хувийн магадлалтай тохирлоо. Эртний сударт өгvvлсэн тvvх vнэн болж эр хvний эрхэнд орж байгаагvй домогт амазонуудын vр уд­мыг Монголын говиос оллоо. Германы энэ шинжилгээний баг бvх аялал, судалгааны явцаа Германы Төв теле­визтэй хамт баримтат кино болгон баримтжуулснаа Герман даяар цацсан нь гене­тикийн судалгааны хамгийн сvvлийн vеийн дуулиан та­рьсан нээлт болон бvх Евро­пыг гайхшруулаад байна.

     Vе vеийн тvvхэндээ эрх чөлөөтэй, бардам омголон явсан монгол бvсгvйчvvд төр барьж байсан нь ч цөөнгvй. Сорхагтани бэхи, Турхина хатнаас авахуулаад дараа­гийн Хаан хурилдайгаар сон­гогд­тол төр барьж байсан. Мөнх хаанаас хойш Эсэн тайшийг эс тооцвол агуу их Мандухай Сэцэн Хатан л бvх Монгол орныг дахин нэгтгэж нэгэн туган дор хурааж до­тоодын дайн тэмцэлгvй жар­гааж байсан гэдэг. Монгол Алтан ургийн хаад их говийн урд, хойд биеэр нутагладаг Хонгирад аймгаас vеийн vед хатан буулгаж явсан нь ч тvvхэн гvн утгатай байсан биш vv? Хонгирад олгонуд овгийнхон одоо Монголын ихэнх нутаг оронд тархан амьдардаг билээ. Монгол угсаатан vеийн vед тоогоор цөөн боловч олноос дутахгvй дайчин хvчирхэг явсны нэг нууц ч энэ биз. Одоо ч Мон­голын эдийн засаг, нийгмийн хvнд ачааны илvvг нь биш юм гэхэд хувь дутахгvйг нь мон­гол бvсгvй өргөж явна.

      Эртний тvvхийн омог бар­дам, эрх чөлөөт амазонуудын удамт монгол бvсгvй өнөөдөр тvvх генетикийн тайлагдашгvй нэгэн оньсого, амьд домог болон зогсож байна. Ертөн­цийн хамгийн гоо vзэсгэлэнт, ухаан төгс монгол бvсгvй таны өмнө гvнээ мэхийнэм.
2007-08-27
       Карма гэж орчин үед их ярьдаг болжээ. Харин үүний талаар дэлгэрэнгүй мэдээлэл, ном зохиол ч их гарах болж. Харин тэр карма гэж юу юм бэ?
Уг бичлэгүүдэд байсныг харвал энэ нь үйлийн үр л юм байна. Хүний өвдөж зовох, алдагдалд орж дампуурах, ажил үйлс бүтэлгүйтэх, хүндээр гэмтэж бэртэх, солиорч дэмийрэх, бүр амь насаа алдах нь хүртэл хийсэн үйлийн үртэй нь холбоотой байдаг. Хүн өөрт тохиолдсон  болгонд хүлээцтэй, тэвчээртэй хандаж, зохих дүн шинжлэлийг хийгээд, зовлонгийн шалтгааныг өөрөөсөө, ажил хэрэг болон бодол, сэтгэлээс хайж сурах хэрэгтэй гэнэ.  Бид ч бас  их хүсвэл бүтнэ, эсвэл  санаж явбал бүтнэ ээ гэж ярьцгаадаг шүү дээ.  Энэ ч ортой байх.  Сансрын хууль буюу кармагийн  үйлчлэлийн дагуу бол  бидний алдаа болгон шийтгэл хүлээж, зөв үйлдэл бүр шагнагдаж байдаг гэнэ.

      Бас карма нь хүнд байнга сануулга анхааруулга явуулж байдаг бөгөөд буруу юм хийгээд эхэлвэл ажилд  тушаа болж, бүх юм бүтэлгүйтэж эхлэх ч юм уу нөлөө үзүүлнэ. Харин энэ нь сансрын сануулга бөгөөд, ухааруулж гэгээрүүлэх зорилготой байх юм. Хүнд заяасан шинэ амьдрал, шинэ төрөл болгоны зорилго нь өөрт буй сайн сайхан бүхнийг нэгэн саванд хуримтлуулаад цаашид улам хөгжүүлэх, илүү өндөр шатанд хүрэх явдал юм . Энэ бол хүний амьдралын төдийгүй сансрын, кармын төрөл авах хуулийн мөн чанар аж.
Хэрвээ бид амьдралдаа "хүн" шиг байж, өөрийн хөгжилд өчүүхэн ч гэсэн хувь нэмэр оруулсан бол нас барсаныхаа дараа илүү дээд түвшинд шилжинэ. Гэтэл нэгэн хэвийн, идэвхигүй, гэхдээ мөрөөрөө амьдралыг туулсан бол тэр хүн нөгөө л түвшиндээ үлдэж зогсонги байдалд орно.
Харин оюун санаа, ухамсар, сэтгэлийнхээ хөгжилд огт санаа тавилгүй амьдарсан хүн Шим ертөнцийн хөгжлийн шатнаас ухарч, нэг шатаар доошилно.
Дэлхий дээр ээлжит төрлөө авч, хүн болон төрөх явдал нь ухамсар оюунаа сайжруулахын төлөө биш юмаа гэхэд үр хүүхдийнхээ төлөө ухаалаг байхыг шаарддаг. Бидний физик бие үйл ажиллагаагаа зогсоосон бол анагаах ухаанд "Клиник үхэл" гэж нэрлэгддэг.


Сансрын шалтгаанцлалын хууль нь
кармын хуулийн мөн чанар...


      "Кармын хууль" буюу "үр шалтгааны хууль" гэдэг нь сансар хорвоогийн шударга ёсыг тогтоодог, ямар ч шалтгаанд тохирох үрийг нь төрүүлдэг, мөн үйлдэлболгоныг нь ч тийм үр дүнд хөтөлдөг хууль мөн.  /А. Кзиловский/

Тэр ч бүү хэл бидний хүүхдүүд тохиолдлоор заяагддаггүй, харин урьд төрөлдөө болоод энэ амьдралдаа хийсэн үйлийн үрд тохирсон хүүхдүүд байдаг. Үүнийг кармын нарийн механикмууд зохицуулан оноож өгнө.


Кармын төрлүүд

      Карма нь маш олон янз байдаг. Харин энэ дундаас бидний амьдралд хамгийн их хүчтэй нөлөөлдөг хэдэд дараах төрлүүд орно:

Индивидуаль буюу бодгалийн карма

     Энэ бол бидний урьдах төрлүүддээ хуримтлуулсан болон энэ амьдралд нэмэгдэн үүсч буй карма юм.


Өвөг дээдсийн карма

       Энэ бол эцэг эхээс бидэнд заяагдсан үйл ажиллагааны хүрээн дэх шигтгэмэл карма юм.
Ихэнх тохиолдолд эрэгтэйф хүүхэд аавынхаа удмын карма,кармын өрийг,  харин эмэгтэй хүүхэд нь ээжийнхээ удмын кармыг , өртэй нь хамт өвлөн төлнө.

Нийтийн карма

      Тодорхой бүлэг хүмүүсийн карма юм. Тэд урьдын үзэл бодол, үйлийн үрээр кармын өрийг хамтдаа "төлөх" хэрэгтэй болдог.



Кармын шалгуурууд

      Бүх хүн тогтсон нэг л насанд тодорхой тэмдгээр илрэх дохиог (кармын шалгуурыг) хүлээн авдаг ба ингэснээр бидний хөгжил аль чиглэлд явагдахыг, өгсөх үү, уруудах уу гэдгээ тодорхойлуулдаг.  Кармын шалгуурын голлох нөлөө нь кармын гариг болох Цагаан сар (Селена), Хар сар (Лилит) хоёрын хөдөлгөөнтэй холбоотой байдаг. Энэ гаригууд нь хүний төрөхөд оршин байсан цэгүүдийн байрлал юм. Тэд өөрсдийн орбитаар тэгш хэмтэй даялдаг тул анхлан байсан цэгтээ яг тогтсон хугацааны дараа очдог.
Хүн болгонд эдгээр гаригийн байрлалын өөрийн гэсэн цэгүүд байна.


Цагаан сар (Селена)

      Долоон жил тутам, хүний төрсөн өдөр нь Цагаан сар уг хүнд тохирохооргүй муу, муухай үйл хэрэгт нь хориг тавьж хаана. Тиймээс та долоод үлдэгдэлгүй хуваагдах бүх насанд хийсэн буюу хийх гэж буй сайн үйл болгондоо дээд зэргийн дэмжлэг авна. Энэ үед томоохон ажлыг зоригтой эхлэх хэрэгтэй. Бүү эргэлз. Хэрвээ таны санасан хэрэг зөвхөн өөрт тань төдийгүй бусдад ч ач тусаа хүргэхээр байвал заавал амжилтанд хүрнэ. Харин энэ үед эхэлсэн ажил зогсонги байдалд ороод урагшлахаа боливол хийхээс бүрмөсөн татгалзах хэрэгтэй. Учир нь энэ ажил таны хүссэн үр дүнд хүрэхгүй, ашгаа өгөхгүй гэдгийг карма сануулж байгаа хэрэг.

Хар сар (Лилит)

       Хар сар буюу хар кармын шалгуурын есөн жилийн үечлэл нь маш чухалд тооцогддог. Аль нэг муу үйлд татагдах төрөлхийн хандлагыг тань есөн жилд  (8 жил 10 сард) нэг удаа хувь тавилан танд сануулах болно. Тэгэхдээ энэ сануулга нь урин дуудсан, эсвэл өмнөх жилүүдийн буюу урьд төрлийн нүглийн төлөөс хэлбэрээр ч илэрч болно. Тиймээс 27,36,45,54 насанд болсон, тохиолдсоныг эргэн харах нь хэрэг болж мэдэх юм.

Амьдралдаа ямар замыг сонгох вэ?

      Хүмүүс 18 нас 6 сартайдаа, эсвэл 37, 56 настайдаа энэ сэдвээр их эрэгцүүлж боддог гэнэ. Хэрвээ та амьдралын замаа зөв сонгосон бол эдгээр насанд амьдрал тань сайн тал руугаа өөрчлөгдөнө.
Гэтэл та аажим ухралт хийж байвал хувь заяаны хүнд цохилтуудыг амсана. Тиймээс энэ насанд өөрийн сайн тал болон дутагдалд бодитойгоор хандахыг хичээгээрэй. Хэрвээ та өөрийн зан төлөвийн дутагдлыг бүрэн ухамсарлаж, тэр болгонтойгоо тэмцэж, засрахыг хичээвэл хувь заяаны цохилтууд зогсч, та кармын ээлжит шалгалтыг амжилттай давж гарна. Таны хувь тавилан таны ааш зан, бодол санаа, хүсэл эрмэлзлээс их шалтгаална гэдгийг бүү мартаарай!






2007-08-27
Цонх угаан урсах гунигт нулимсан бороо шиг
Цээжинд минь халгих халуун цусан сэтгэлдээ
Зүүдний манан болоод нэвчиж ирсэн чамайг
Зүгээр л тэврээд сууя, хайр минь болооч!
Хацар хорсгон бөмбөрөн халуун нулимсан бодолдоо
Хадгалж чамайг булшлахдаа эмзэглээ нь үгүй бардамнал минь
Нүргэлэх аянганы гэрэл гэж нүгэлт хүмүүнийг хайрласаан
Нар минь болж харанхуй зүрхийг гэрэлтүүлээч!
2007-08-27
Намрын нар урьдын л адил гэрэлтэж, өдөр хоногууд өнгөрсөөр...
Жаахан хүүхдүүд өсөн томорч, аав ээж нар хөгширсөөр л...
Таньдаг мэддэг өвөө эмээ нар өдөр ирэх тусам цөөрсөөр л...
Амьдрал хэнээр ч үл дутан үргэлжилсээр л...

Надад яагаад ч юм бэ, дэлхий ертөнц, амьдралын хэв маяг тэрчигээрээ өөрчлөгдсөөр байгаа мэт санагддаг байсан.
Гэтэл бүх л юм хэвээрээ байсаар л байж. Намайг 1 билүү 2-р ангид байхад олон ядуу хүмүүс хажуугаар зөрж, замаар дүүрэн хог навч, газраар мөлхсөн нарны туяа хөглөрдөг байлаа. Өнгө нь шингэрсэн нарны туяа, зах дээгүүр шахцалдах олон хүмүүс, зовлон туучсан монголчуудын амьдрал, ..., мэдэхгүй ээ - хэлж тайлбарлаж боломгүй олон зүйл яг л хэвээрээ байна. Харин би л ганцаараа өөрчлөгдсөөр байж.
Ойрд захаар явж үзээгүйдээ ч юм уу, гэрийн хажууханд байдаг цагаан идээний Тоса дэлгүүр орж сү авахаар тийшээ явсан чинь миний л бага байх үеийн амьдрал өнөөдрийг хүртэл яг л хэвээрээ байсныг сая л олж харлаа.
Эргээд би балчир насныхаа сэтгэлийг олж авах шиг болоход өнөөдөр надад таалагддаг (байсан) юм бүхний муухайг олж харлаа. Хүмүүсийн дунд өөрчлөлт тун бага юм. Би доторх өөрийгөө олж, тэр нүдээр орчин тойрноо харж байна. Харин бусдын харцанд би урьдынхаас өөрөөр тусах болж.
Гэнэн хүүхэд зангаар хэн нэгэнд хандвал 1 л болохгүй, хүнд тусалъя гэвэл тэр эргээд намайг ашиглах жишээний.

Өчигдөр өнөөдөр хоёр зөрчилдөж байна.
2007-08-27