2008-03-25
Setgel ...

Ойрд нэг л амархан бодолд автдаг болчихож. Өнөөдөр цэргийн баяр. Уг нь цэргийнхэнд зориулсан баяр боловч монголын эрчүүдийн баяр болж байх шиг байна. Өнөөдөр найз залуутайгаа тухтай уулзаж чадсангүй. Гэхдээ тэр маань баяртай, жаргалтай байх шиг харагдсан. Энэ л надад чухал шүү дээ. J

Яг одоо гэртээ дөнгөж орж ирчихээд байж байна. Гэтэл олон бодол толгойд эргэлдээд л... Яамаар ч юм дээ. Би найздаа хайртай. Түүн шиг, надад хайртай хүн байдгийн. Тэр дэндүү сайн хүн. Гэхдээ минийх биш. Нэг тийм юм байдаг даа, мэдрэмж ч юм уу. Тэр ямар ч байсан минийх байх хүн биш гэж бодогддын.

Тэгээд найздаа өгөх гэж байсан бэлгээ үзээд, захиа бичиж суутал утас дуугарав. Аваад харвал нөгөө залуугийн дугаар. Эхнийхийг нь авсангүй. Хоёр дахиа дуугарлаа. Байна уу? гээд автал дүүд дүүд гэсээр утсаа тасалчихсан байгаа нь мэдэгдэв. Утсаар чриагүй ч гэсэн түүний хэлэх гэсэн үгийг сонсох шиг болсон. Миний ч юу хэлэх байсныг тэр мэдсэн байх. Түүнийг яаж гомдоолоо? 5 сар өнгөрсөн байхад, өөрт нь би мэнд хүргээгүй байхад цэргийн баяраар надруу залгаж л байдаг... Мартаар мэнд хүргэж байсан. Би тэр хүнд юу ч өгч чадаагүй, чадах ч үгүй шдээ.

Хүний сэтгэл ээ гэж... Найз залуу маань тэр хүн шиг намайг анхаарч, халамжилж, бас бүх юмаа зориулж чадахгүй байхад би зөвхөн түүндээ л сайн. Харин өөрийг нь гэхгүй байсаар байхад тэр залуу надад сайн. “Над руу тэмүүлэх мянган зүрхнээс зугтааж, надаас зугтах ганцхан зүрх рүү тэмүүлнэ” гэж гоё үг шүү.

Бид хоёр миний утас дуугарах тэрхэн агшинд хоёулаа дотроо өөр өөр хүнийг бодсон. Бас сэтгэлээ чагнаж байсан байх. Би тэр хүнд хайртай байсан бол ямар гоё вэ? хэхэ. Ингэж бодож болохгүй ч гэсэн, би дэндүү муу зантай болчихжээ.

Миний хайр зурах дуртай. Түүндээ зургийн дэвтэр, бийр авсан. Би жаргалтай байна. Хүссэн зүйлээ хийж, хүссэн зүйлээ хийж, хүссэн бүхнээ хийж байгаа болохоор. J 

2008-03-24. 09:55.

Бичсэн: x | цаг: 07:27 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(3)
Сэтгэгдэл:


zochin-d
zochin-d.
sorry? uuriinhuu neriig oruulwal sain bhin? hen minii umnuus ih medeed bna? happy hehe.
Бичсэн: snickers (зочин) цаг: 09:57, 2008-04-10 | Холбоос | |


minii bodol
=d> bitgii hudlaa yariad bai l daa, oko
Бичсэн: Зочин цаг: 14:31, 2008-04-04 | Холбоос | |


хавар ирсэн болхоор тэгдэг юм болуу
хүний бодол сэтгэлгээ улирлаа дагаад өөрчлөгддөг юм байна гэсэн бодол төрлөө шүү.

Neutral иймэрхүү зүйл надад ч гэсэн тохиолддож байсныг бодоход энэ бол хэвийн зүйл байхаа. хэ хэ.
энэ бичлэгийг уншиж байхад нэг онигоо санаанд орлоо.

+Би чамд хайртай
-Тиймүү? ямар гоё вэ? би ч бас өөртөө хайртай. Намайг хоёр хүн хайрладаг юм байна.
хэ хэ
Бичсэн: galbaatar цаг: 13:44, 2008-03-26 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax