2008-05-16
Амьдрал гэж юу юм бэ?
Амьдрал гэгч ер юу юм бэ? Элдвийг эргэцүүлж, шинийг эрэлхийлж, бодлоо асгаж, үгээ урсгана. Цангаа тайлж, өл дарж, сэтгэлээ баясгаж, зүрхээ дарна... Юу юм бол оо?! Би өөрөө ч мэдэлгүй амьдрах мөртлөө, яагаад ч юм үхэхээс айна. Энэ амттай, өрнөлтэй ертөнцөөс хасагдана гэхээр, надгүйгээр амьдрал цаашаа үргэлжилнэ гэхээр, би өөрийн гэсэн бүхнээ хэнд ч юм бэ орхиод үүрд явна гэхээр, эсвэл бүр хумхын тоос шиг үүрд алга болчихно гэхээр өөрийн мэдэлгүй амьдралд шунаж, энэ ертөнцтэй үүрд холбоотой байхыг хүснэ. Гэтэл ухамсрын энэ ертөнц хязгаарлагдсан болохоороо л махан биеийн хүслээр сэтгэж, амьдарч байгаа ч юм билүү... Амьдрал гэж яг юуг хэлээд байгаа юм бэ? Бидний энэ махан бие төлжихөөсөө эхлээд үхэж дуусах тэр цаг хугацааны заагийг амьдрал гээд байгаа юм уу? Гэтэл юу гэдгийг нь яг сайн мэдэхгүй энэ л амьдралдаа сайн сайхан явахыг л хүснэ. Мэдээж хэрэг л дээ.
Гэвч өөрийн хүсээд байгаа өчүүхэн бодит ертөнц болон идеал сэтгэлийг хойш тавиад, бүхнийг оюун ухаанаараа шийдэж, эцэст нь үл мэдэх ертөнц лүү /үхэхдээ/ урвахдаа, тарьсан жаргалын үрээ тэврээд одож болдог бол яах вэ? Өөрийн амьдралаас хүсэх жижиг зүйлсийг орхивол юу хожиж, юуг алдах бол? Жишээ нь, хайр сэтгэлээ орхивол сайн уу, муу юу?
Ер нь амьдрал гэж юу юм бэ?
Бичсэн: x | цаг: 16:14 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(2)
Сэтгэгдэл:


нээрэн амьдрал гэж юу юм бэ?

би л лав нэг хэсэг амьдрах ямар ч сонирхолгүй болцон юм шиг байсан, юунд ч сэтгэл хөдлөхгүй, сайхан мэдээ, муухай мэдээнд  ч тэр.

баярлахгүй, гутрахгүй гунихгүй бол амьдрах хэрэггүй юм биш байгаа?
за би эвтанази гээч юмыг сурталчлаагүй шүү, өөрийнхөө заримдаа төрдөг бодлыг хэллээ
Бичсэн: galbaatar цаг: 20:17, 2008-05-26 | Холбоос | |


hairaa orhivoluu?
hervee hen negen chamd uneheer hairtai baigaad chi orhivol muuuu!!! harin ter chamd hairgui chi ooroo l hairtai bol sain!!!!
hunuus bichih gesen chin tserveed bn ene ter geel bn snikers booooor hed hedeer n bicheed ain blogmn.ee ih l sanjdee
Бичсэн: donika цаг: 16:25, 2008-05-16 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax