2007-08-27
Карма буюу үйлийн үр, лай ланчигийн төлбөр гэж юу вэ?
       Карма гэж орчин үед их ярьдаг болжээ. Харин үүний талаар дэлгэрэнгүй мэдээлэл, ном зохиол ч их гарах болж. Харин тэр карма гэж юу юм бэ?
Уг бичлэгүүдэд байсныг харвал энэ нь үйлийн үр л юм байна. Хүний өвдөж зовох, алдагдалд орж дампуурах, ажил үйлс бүтэлгүйтэх, хүндээр гэмтэж бэртэх, солиорч дэмийрэх, бүр амь насаа алдах нь хүртэл хийсэн үйлийн үртэй нь холбоотой байдаг. Хүн өөрт тохиолдсон  болгонд хүлээцтэй, тэвчээртэй хандаж, зохих дүн шинжлэлийг хийгээд, зовлонгийн шалтгааныг өөрөөсөө, ажил хэрэг болон бодол, сэтгэлээс хайж сурах хэрэгтэй гэнэ.  Бид ч бас  их хүсвэл бүтнэ, эсвэл  санаж явбал бүтнэ ээ гэж ярьцгаадаг шүү дээ.  Энэ ч ортой байх.  Сансрын хууль буюу кармагийн  үйлчлэлийн дагуу бол  бидний алдаа болгон шийтгэл хүлээж, зөв үйлдэл бүр шагнагдаж байдаг гэнэ.

      Бас карма нь хүнд байнга сануулга анхааруулга явуулж байдаг бөгөөд буруу юм хийгээд эхэлвэл ажилд  тушаа болж, бүх юм бүтэлгүйтэж эхлэх ч юм уу нөлөө үзүүлнэ. Харин энэ нь сансрын сануулга бөгөөд, ухааруулж гэгээрүүлэх зорилготой байх юм. Хүнд заяасан шинэ амьдрал, шинэ төрөл болгоны зорилго нь өөрт буй сайн сайхан бүхнийг нэгэн саванд хуримтлуулаад цаашид улам хөгжүүлэх, илүү өндөр шатанд хүрэх явдал юм . Энэ бол хүний амьдралын төдийгүй сансрын, кармын төрөл авах хуулийн мөн чанар аж.
Хэрвээ бид амьдралдаа "хүн" шиг байж, өөрийн хөгжилд өчүүхэн ч гэсэн хувь нэмэр оруулсан бол нас барсаныхаа дараа илүү дээд түвшинд шилжинэ. Гэтэл нэгэн хэвийн, идэвхигүй, гэхдээ мөрөөрөө амьдралыг туулсан бол тэр хүн нөгөө л түвшиндээ үлдэж зогсонги байдалд орно.
Харин оюун санаа, ухамсар, сэтгэлийнхээ хөгжилд огт санаа тавилгүй амьдарсан хүн Шим ертөнцийн хөгжлийн шатнаас ухарч, нэг шатаар доошилно.
Дэлхий дээр ээлжит төрлөө авч, хүн болон төрөх явдал нь ухамсар оюунаа сайжруулахын төлөө биш юмаа гэхэд үр хүүхдийнхээ төлөө ухаалаг байхыг шаарддаг. Бидний физик бие үйл ажиллагаагаа зогсоосон бол анагаах ухаанд "Клиник үхэл" гэж нэрлэгддэг.


Сансрын шалтгаанцлалын хууль нь
кармын хуулийн мөн чанар...


      "Кармын хууль" буюу "үр шалтгааны хууль" гэдэг нь сансар хорвоогийн шударга ёсыг тогтоодог, ямар ч шалтгаанд тохирох үрийг нь төрүүлдэг, мөн үйлдэлболгоныг нь ч тийм үр дүнд хөтөлдөг хууль мөн.  /А. Кзиловский/

Тэр ч бүү хэл бидний хүүхдүүд тохиолдлоор заяагддаггүй, харин урьд төрөлдөө болоод энэ амьдралдаа хийсэн үйлийн үрд тохирсон хүүхдүүд байдаг. Үүнийг кармын нарийн механикмууд зохицуулан оноож өгнө.


Кармын төрлүүд

      Карма нь маш олон янз байдаг. Харин энэ дундаас бидний амьдралд хамгийн их хүчтэй нөлөөлдөг хэдэд дараах төрлүүд орно:

Индивидуаль буюу бодгалийн карма

     Энэ бол бидний урьдах төрлүүддээ хуримтлуулсан болон энэ амьдралд нэмэгдэн үүсч буй карма юм.


Өвөг дээдсийн карма

       Энэ бол эцэг эхээс бидэнд заяагдсан үйл ажиллагааны хүрээн дэх шигтгэмэл карма юм.
Ихэнх тохиолдолд эрэгтэйф хүүхэд аавынхаа удмын карма,кармын өрийг,  харин эмэгтэй хүүхэд нь ээжийнхээ удмын кармыг , өртэй нь хамт өвлөн төлнө.

Нийтийн карма

      Тодорхой бүлэг хүмүүсийн карма юм. Тэд урьдын үзэл бодол, үйлийн үрээр кармын өрийг хамтдаа "төлөх" хэрэгтэй болдог.



Кармын шалгуурууд

      Бүх хүн тогтсон нэг л насанд тодорхой тэмдгээр илрэх дохиог (кармын шалгуурыг) хүлээн авдаг ба ингэснээр бидний хөгжил аль чиглэлд явагдахыг, өгсөх үү, уруудах уу гэдгээ тодорхойлуулдаг.  Кармын шалгуурын голлох нөлөө нь кармын гариг болох Цагаан сар (Селена), Хар сар (Лилит) хоёрын хөдөлгөөнтэй холбоотой байдаг. Энэ гаригууд нь хүний төрөхөд оршин байсан цэгүүдийн байрлал юм. Тэд өөрсдийн орбитаар тэгш хэмтэй даялдаг тул анхлан байсан цэгтээ яг тогтсон хугацааны дараа очдог.
Хүн болгонд эдгээр гаригийн байрлалын өөрийн гэсэн цэгүүд байна.


Цагаан сар (Селена)

      Долоон жил тутам, хүний төрсөн өдөр нь Цагаан сар уг хүнд тохирохооргүй муу, муухай үйл хэрэгт нь хориг тавьж хаана. Тиймээс та долоод үлдэгдэлгүй хуваагдах бүх насанд хийсэн буюу хийх гэж буй сайн үйл болгондоо дээд зэргийн дэмжлэг авна. Энэ үед томоохон ажлыг зоригтой эхлэх хэрэгтэй. Бүү эргэлз. Хэрвээ таны санасан хэрэг зөвхөн өөрт тань төдийгүй бусдад ч ач тусаа хүргэхээр байвал заавал амжилтанд хүрнэ. Харин энэ үед эхэлсэн ажил зогсонги байдалд ороод урагшлахаа боливол хийхээс бүрмөсөн татгалзах хэрэгтэй. Учир нь энэ ажил таны хүссэн үр дүнд хүрэхгүй, ашгаа өгөхгүй гэдгийг карма сануулж байгаа хэрэг.

Хар сар (Лилит)

       Хар сар буюу хар кармын шалгуурын есөн жилийн үечлэл нь маш чухалд тооцогддог. Аль нэг муу үйлд татагдах төрөлхийн хандлагыг тань есөн жилд  (8 жил 10 сард) нэг удаа хувь тавилан танд сануулах болно. Тэгэхдээ энэ сануулга нь урин дуудсан, эсвэл өмнөх жилүүдийн буюу урьд төрлийн нүглийн төлөөс хэлбэрээр ч илэрч болно. Тиймээс 27,36,45,54 насанд болсон, тохиолдсоныг эргэн харах нь хэрэг болж мэдэх юм.

Амьдралдаа ямар замыг сонгох вэ?

      Хүмүүс 18 нас 6 сартайдаа, эсвэл 37, 56 настайдаа энэ сэдвээр их эрэгцүүлж боддог гэнэ. Хэрвээ та амьдралын замаа зөв сонгосон бол эдгээр насанд амьдрал тань сайн тал руугаа өөрчлөгдөнө.
Гэтэл та аажим ухралт хийж байвал хувь заяаны хүнд цохилтуудыг амсана. Тиймээс энэ насанд өөрийн сайн тал болон дутагдалд бодитойгоор хандахыг хичээгээрэй. Хэрвээ та өөрийн зан төлөвийн дутагдлыг бүрэн ухамсарлаж, тэр болгонтойгоо тэмцэж, засрахыг хичээвэл хувь заяаны цохилтууд зогсч, та кармын ээлжит шалгалтыг амжилттай давж гарна. Таны хувь тавилан таны ааш зан, бодол санаа, хүсэл эрмэлзлээс их шалтгаална гэдгийг бүү мартаарай!






Бичсэн: x | цаг: 20:23 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(2)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл
Бичсэн: Tsoomii цаг: 10:31, 2007-09-07 | Холбоос | |


Сэтгэгдэл
торсын орны тоолуур, оюун бодол хийгээд үйл бүхий үрийг, үг хийгээд бодол санааг хянан хэмжиж буй хэмээх үзэл үнэмшил байдаг нь байгаль эх дээрх тайлагдашгүй Пирамид, каялас уул, чөтгөрийн цамхаг, стөүнхэнж, бирмудын гурвалжин гэх мэт геометрийн зөв хэмжээс байрлалаар зүй тогтол үүсгэсэн байгууламжууд болон санасарын хязааргүй хэмжээст орчилд бий хэмээн үздэгийм..... энд амьтай амьгүй бүхэн энерги шингээх ба дамжуулах хуулиар тайлбарлагддагийн...их далайн эрэг хөвөөгөөр аялаж шүр сувдыг түүх нь түүний гүн рүү живэж буй нэгнийг харж харуусахаас хамаагүй сайхан байдгийм......

Зассан: G84 хэзээ: 2007-9-6 08:58
Бичсэн: g84 цаг: 09:54, 2007-09-07 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax