2007-08-27
Гайхамшигт Монгол бvсгvйчvvд
     Сvvлийн 3-4 жил генети­кийн судалгаа, дэлхийн хэв­лэлийн гол сенсаци нь монгол эр хvний ген буюу тэдний нэрлэснээр Чингэсийн супер ген байлаа. Монголчуудын эзэлж байсан улс орны эр­чvv­дийн долоон хувьд буюу 25 сая шахам хvнд байх магадлалтай, эр удмаа дага­даг, хvчирхэг амьдрах чад­вар­тай ген монгол эрчvvд дунд бараг 100 хувь байдгийг Чингэсийн ген гэж нэрлэн гайхан судалж байна.

    Энэ сенсаци намжиж ам­жаагvй байхад монгол бvсгvй­чvvдийн генийн судалгаа дараагийн бvр ч илvv сенса­ци болон тарж Европыг шо­конд оруулж эхэллээ. Vлгэр домгийн гайхамшигт Амазон хатан хаадын генийг Монгол бvсгvйчvvдээс оллоо.

     Vvнийг тайлбарлахын тулд амазонуудын тухай цухас дурдах хэрэгтэй болов уу. МЭӨ 5-2 дугаар зуунд эртний Грек, Ромын гvн ухаантан, тvvхчид Гередот, Платон, Аристотель нарын баримт тvшин бичсэнээр Бага Азид нэгэн өвөрмөц улс байсан. Дан ганц хvvхнvvд амьдардаг Амазон улс. Хатан хаан, цэрэг арми, хvн ам нь бvгд хvvх­нvvд. Зvгээр ч нэг хvvхнvvд биш тvvхэнд хэнд ч ялагдаж vзээгvй хатуу догшин дайчин эрэмгий эрх чөлөөт бvсгvй­чvvдийн домогт улс. Жилд нэг хоёр удаа vржиж төлжих хэ­рэг­тэй болохоороо хөрш ул­суудыг уулгалан дайрч эр­чvvдийг нь олзолж хэрэг­лэчихээд алж орхидог, эрэг­тэй хvvхэд гарвал бас устга­даг заншилтай байлаа. Ама­зонууд хөрш улсуудын эрчvv­дээс хувь илvv дайчин эрэм­гий, хvчирхэг зоригтой байсан тул зарим улс орны хаад маш өндөр хөлс төлөн хувийн бие хамгаалагч болгон амазон бvсгvйчvvдийг авдаг байсан гэх домог ч бий. Бас өөр нэг домогт амазонууд нум сум харвахад саад болно гээд баруун хөхөө огтолж авдаг байсан гэнэ. Аристотелийн шавь Македоний агуу их байлдан дагуулагч Александр бvх Балкан, Газар Дундын тэнгисийн орнууд, Энэт­хэ­гийн хойд хэсэг, Бага Азийг огт ялагдалгvй эзэлж чадсан ч гэсэн Амазон улсын хил дээрээс гэдрэг буцаж байсан гэдэг.

     Гэтэл энэ бvхэн домог биш бөгөөд vнэхээр тvvхэн vнэн байсныг Европын тvvх­чид, археологчид тогтоож тэр ч байтугай зарим нэг Амазон бvсгvйн, магадгvй хатан хаа­дынх нь булшийг олж, ша­рилаас нь дээж авчээ. Тэгээд өмнөх бvх vеийн тvvхчид шиг домогт амазонуудын эрэлд гарч Европ, Балканы улсуу­дын бvсгvйчvvдийн ДНК-тай харьцуулж vзсэн боловч таарч тохирсонгvй. Vнэхээр л тvvхэнд бичсэн шиг амазон бvсгvйчvvд алга болжээ. Гэх­дээ тvvхэнд тэднийг дорно зvг Азийн гvн рvv эрх чөлөө, аз жаргалыг эрэн одсон тухай бичсэн байдаг ажээ. Тэгээд Германы генетикчид тvvх­чид­тэйгээ судрын шарласан хуудсуудыг дахин дахин шvv­сээр амазонууд Төв Азид, тэгэхдээ Монголд нvvн очиж vлдсэн байх магадлалтайг тогтоожээ. Одоо энэ тvvхийг орчин vеийн генетикийн ар­гаар шалгах л vлдлээ.

    Өнгөрсөн зун Германы Төв телевиз, генетикчид, тvvхчдийн баг Монголд иржээ. Тэгээд асууж сураг­ласны эцэст Монголын говьд амазонууд шиг ганц биеэр амьдралаа авч явдаг бvс­гvйчvvд илvv олон байдгийг сонсоод Өмнөговь аймагт очиж. Илvv цайвардуу царай, шаргалдуу vстэй охидтой айлуудыг сураглан олжээ. (монголчуудын дунд бидний шар гэж нэрлэдэг хvмvvс бишгvй л нэг байдаг даа) Те­ле­визийн багтай хамт нөгөө айлд очиж хониндоо явсан хонгор шаргал vстэй охиныг нь ирэхийг хvлээж. Гэрийн­хэнд нь хэрэг зоригоо хэлээд охиноос цусны шинжилгээний дээж ч авчээ.

     Харин Германд буцаж очоод хонгор vстэй монгол охины ДНК-г амазон хатан хааны ДНК-тай харьцуулж vзэхэд 99,99 хувийн магадлалтай тохирлоо. Эртний сударт өгvvлсэн тvvх vнэн болж эр хvний эрхэнд орж байгаагvй домогт амазонуудын vр уд­мыг Монголын говиос оллоо. Германы энэ шинжилгээний баг бvх аялал, судалгааны явцаа Германы Төв теле­визтэй хамт баримтат кино болгон баримтжуулснаа Герман даяар цацсан нь гене­тикийн судалгааны хамгийн сvvлийн vеийн дуулиан та­рьсан нээлт болон бvх Евро­пыг гайхшруулаад байна.

     Vе vеийн тvvхэндээ эрх чөлөөтэй, бардам омголон явсан монгол бvсгvйчvvд төр барьж байсан нь ч цөөнгvй. Сорхагтани бэхи, Турхина хатнаас авахуулаад дараа­гийн Хаан хурилдайгаар сон­гогд­тол төр барьж байсан. Мөнх хаанаас хойш Эсэн тайшийг эс тооцвол агуу их Мандухай Сэцэн Хатан л бvх Монгол орныг дахин нэгтгэж нэгэн туган дор хурааж до­тоодын дайн тэмцэлгvй жар­гааж байсан гэдэг. Монгол Алтан ургийн хаад их говийн урд, хойд биеэр нутагладаг Хонгирад аймгаас vеийн vед хатан буулгаж явсан нь ч тvvхэн гvн утгатай байсан биш vv? Хонгирад олгонуд овгийнхон одоо Монголын ихэнх нутаг оронд тархан амьдардаг билээ. Монгол угсаатан vеийн vед тоогоор цөөн боловч олноос дутахгvй дайчин хvчирхэг явсны нэг нууц ч энэ биз. Одоо ч Мон­голын эдийн засаг, нийгмийн хvнд ачааны илvvг нь биш юм гэхэд хувь дутахгvйг нь мон­гол бvсгvй өргөж явна.

      Эртний тvvхийн омог бар­дам, эрх чөлөөт амазонуудын удамт монгол бvсгvй өнөөдөр тvvх генетикийн тайлагдашгvй нэгэн оньсого, амьд домог болон зогсож байна. Ертөн­цийн хамгийн гоо vзэсгэлэнт, ухаан төгс монгол бvсгvй таны өмнө гvнээ мэхийнэм.
Бичсэн: x | цаг: 21:49 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(9)
Сэтгэгдэл:


Нөгөө талаас нь харвал
Олон зуун жил гайхагдаж байсан дайчин түүх маань зүгээр л европ эгч нараас гаралтай болж таарахнээ. Ядаж байхад тэр шар үс ногоон нүд нь юу вэ.
Эсвэл 2 сайн гене нийлсэн хэрэг үү?
Бичсэн: цаг: 20:36, 2007-09-13 | Холбоос | |


Сэтгэгдэл
itgehed hetsuu setgeliin hudlulte bichsen baina. uneheer unen bol scientific source-iig ni taviach ho.

Lazu
Бичсэн: зочин цаг: 14:17, 2007-09-08 | Холбоос | |


Сэтгэгдэл
shargal ustei ohiduud nadad hurtel taalagdag baihad Xvv-d bol argagui baih daa, he he
Бичсэн: Tsoomii цаг: 11:00, 2007-09-08 | Холбоос | |


Сэтгэгдэл
Тэгээл би бүгдэд нь дурлаад тэр тусмаа шар үстэй, зэвүүн нүдтэй охидууд амиа тавьчдын байна л даа хэхэ winking цаанаасаа мэдрээд байсан байшд winking
Бичсэн: xvv цаг: 10:14, 2007-09-08 | Холбоос | |


Сэтгэгдэл
энд тэндхийн булш бунхан, хаа сайгүй хэрэн хэсэж явахдаа сүсэглэн биширч байсан удаагүй, ӨмнөГовь аймгийн Ханбогд хэмээх уулнаа олон агуй байхаас гадна түүх домог болсон 3н сүм хийд байхыг саяхан үзээд ирлээ. МОнгОл түмэн наадамлаж байх үеэр 4 хоног л явсийм. 2007 оны 07 сарын 12нд УБ хотоос хөдлөж зогсолтгүй явсаар зорин очсон газар маань хүн төрөлхтөний соёл иргэншлийн дараа үеийн запас, нөөц болон хоцрох мэт сэтгэгдэл түрүүлж, тэр уулын өмнөх нэр хийгээд, биеэр мэдрэгдэхүйц нөлөөлөл, ШУ-ны олон судалгаанд хүлээн зөвшөөрөгдсөн баримтууд... энэ бүхэн Эрнис Мулдашивын эрэл хайгуул тэрхүү иЁго, Шамбалын орны эрэлд гэх мэт цувралууд эх нутагт маань төгсөл болж болохыг нүдээр үзсэн билээ. Гинетикийн болон парапсихологийн олон судалгаа нь, гариг эрхэс бумбын оронд шилжиж буй энэхэн цаг хугацаанд хүн төрөлхтний хөгжил судалгааны чиг хандалгыг хүн рүү өөрсд рүүгээ дотоод руугаа хандуулах болсон хийгээд, Шири шири Шанкар, 17-р Далай багштан, Христын Пастер-ууд цөм нэгэн цаг эгшинд монгол түмнийг санан ирж, зэрэгцэн өөрийн бодол санаа, үг хэлээ дуулгаж байсан нь энгийн нэгэн тохиолдолын учрал биш юм.
гүн гүнзгий учир холбогдлын түүх биднийг тэрээ алс холын мартагдсан он жилүүдээс даллан дуудаж байна. .... бидний байх байр байдал энэ биш эээ....
Бичсэн: g84 цаг: 09:31, 2007-09-07 | Холбоос | |


Сэтгэгдэл
би энэ тухай зурагтаар харж байсан юм байна, гэхдээ тэр амазон ий гентэй хүмүүс нь халхууд биш, монголд амьдарч буй бага ястангуудаас, бүр тодруулбал хасаг урианхай гэх мэтчилэн газруудаас олдсон гэсэн. тэд шаргал үстэй ногоовтор нүдтэй бие хаа сайтай гэх мэт, их сонирхолтой байлаа, баярлалаа.
Бичсэн: AttiIa цаг: 01:55, 2007-09-07 | Холбоос | |


Сэтгэгдэл
Galdan boshgot haanii Anu hatan bas aguu sh dee
Бичсэн: Tsoomii цаг: 21:10, 2007-08-28 | Холбоос | |


Сэтгэгдэл
hervee uneheer tiim baidag bol saihan l bna hehe.
Ene bichleg asuult netdeer baisan sh dee.
Бичсэн: Sharavsambuu (зочин) цаг: 20:19, 2007-08-28 | Холбоос | |


Сэтгэгдэл
Догь юм аа. үнэхээр сонирхолтои ниитлэл баина шүү. баярлалаа.
Бичсэн: цаг: 14:41, 2007-08-28 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax