2007-08-28
Эр хүнийг хайрлаж яваарай
(Бавуугийн Лхагвасүрэн: охиддоо зориулжээ. Би түүнийг нь монголынхоо бүх охидод зориулж байна. :))

Хоёр жигүүр дэлгэн
Хорвоог ханьтай туулдаг
Дөрвөн чимээгээр хаяагаа мялааж
Дөрөөн алган дээр үүрээ засдаг
Нар сар орж гардаг хорвоогийн
Чухаг, мунхаг хатуу жам.
Нас бие ирж оддог ертөнцийн
Чулуутай цэцэгтэй алаг зам.
Хүн дундуур урсаж өнгөрдөг
Он жилүүийн цэнхэр мөрөн
Хүй бие хоёр шиг ойрхон
Орооцолдож бүтсэн халуун хэлхээ
Тоонын хүрээ тулалцсан
Бүсгүй номхон заяа.
Тотгот тулганд бадамласан
Зүггүй галын "бурхад"
Үүдэн хоймрын цэлгэр зайд
Гэрийн нар дагаж мөлхсөн
Зүүдэн хоосны тохиох одонд
Нэрийн отог үлдээхээр заяасан
Салаа гэзгээ салхиар самнаж
Сайн морины нуруунд ниссэн
Саалийн халиагаар хормой мялааж
Сайхан эхийгээ өвчиж төрсөн
Миний хоёр охин минь
Гал таслан, тооно өргөхөд чинь
Ганзаганд чинь хэлэх
Гэрийн чинь чагтаганд уях
гэзэгний чинь үзүүрт сүлжиж өгөх
Гуравхан мөр шүлэг аав нь тэрлэлээ
...  " ЭМЭЭЛ ДЭЭР УРГАСАН УУЛ АТЛАА
       ЭЛГЭНД ЧИНЬ БАГТСАН ТОЛГОД
       ЭР ХҮНИЙГ ХАЙРЛАЖ ЯВААРАЙ"
Бичсэн: x | цаг: 21:18 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(4)
Сэтгэгдэл:


ohid oo! :)
Tugs er hun, tugs busgui hun gej baihgui shde! Harin eregtei emegtei 2 negdej, niileheeree biy biynee tugs bolgon, dutuug ni nuhdug bhgui yu. happy thr mongoloor duuren iim saihan erchuud yawaa  bha... kk
Бичсэн: x цаг: 13:42, 2008-04-15 | Холбоос | |


Сэтгэгдэл
харин тиймээ, байгаамуу?
Бичсэн: shine цаг: 17:59, 2007-09-22 | Холбоос | |


Сэтгэгдэл
сайхан л шүлэг санаж, гэвч одоо энэ шүлэгний эзэн болчих залуус, эр хүн байна уу даа ер айн
Бичсэн: g84 цаг: 13:37, 2007-09-22 | Холбоос | |


Сэтгэгдэл
"ЭМЭЭЛ ДЭЭ
Бичсэн: Tsoomii цаг: 22:16, 2007-08-28 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax