2007-08-28
Хүсэл мөрөөдлөө биелүүлж хүслийнхээ оргилд хүрэх боломж бидэнд бий
Нэгэн залуу бурханы элчтэй тааралджээ. Тэгээд өөрийн амьдралын тухай асуусанд: чамд 3 том аз таарах юм байна. Чи алдар нэрээ цуурайтуулж маш их баян болж, бас заяаныхаа ханьтай учирч сайхан амьдарна гэжээ. Хүнд өөр юу хэрэгтэй юм бэ. Нөгөө залуу маш их баярлаж гэнэ. Гэсэн ч аль аль нь биелэгдэхгүй явсаар нөгөө залуу тэнгэрт хальж гэнэ. Тэнд бурхны элчтэй таарч гомдолложээ. Бурхны элч би чамайг хуураагүй чи боломжийг ашиглаагүй дандаа алдсан шүү дээ.  ...оны ... сарын ...ны өдөр газар хөдөлсөнийг санаж байна уу? Гадаа хүмүүс авраарай гэж хашгиралдаж байсан. Чи яагаад гэртээ суугаад байсан юм бэ? Залуу: тэгж газар хөдлөхөд манай хаалганы цоож эвдрээд тэдэнд туслахаар гарвал ар хударгаар минь манайд хулгайч орох юм шиг санагдаад гэж хэлэв. тэр нь түүний нэр алдар олох боломж байсныг бурхан хэлж гэнэ. Залуу: Та намайг баян болно гэж ёстой худлаа хэлсэн байна лээ гэвэл элч мөн өдөр судрыг нь дурдан нэг том бизнес эрхлэх санаа тархинд нь орж ирсэнийг сануулаад яагаад зориглож хийгээгүй талаар асуув. Залуу: Би тэгэхэд өөрт буй бүх хөрөнгөөрөө дэнчин тавьж бодсон юм. Хэрэв тэр бүтэхгүй бол би модоо барьсан гуйлгачин болох байсан учир зориглоогүй юм гэж толгойгоо илжээ. Тэр бол түүний баян болох боломж байсан ажээ. Заяаны ханьтайгаа яагаад таараагүй талаараа асуувал элч: Чи найзынхаа төрсөн өдрөөр танилцаад бүжиглэж бүр гэрт нь хүргэж өгсөн тэр бүсгүйтэйгээ яагаад дотно үерхээгүй юм бэ тэр чинь чиний заяаны хань байсан шүү дээ гэж эргүүлэн хэлж гэнэ. Залуу: Би тэр сайхан бүсгүй намайг тоохгүй байх, тэгж гуйж нүдний булай болоод яахав гэж бодоод зориглоогүй юм гэжээ. Ингэж хэлэнгүүт бурханы элч цааш явжээ.


     Эндээс юу харагдаж байна вэ?
Бичсэн: x | цаг: 21:52 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(7)
Сэтгэгдэл:


Zuw shde :)
Yadiin be, gantshan l amidrana shde. Gantshan l udaa zaluu yawna. Yum yumiig hiiij uzeh heregtei shde. Aldwal aldana l biz, gol ni ahij dawtahgui l bh heregtei. 

Hussenee hiij, bas hussenee amidralaas uuruu olj awah heregtei bh. Ene yurtunts taniih shde! Ta buhniig husseneeree hiij, az jargaltai amidrah yostoi shd. Ene tuuh shig saihan bolomjuudiig uuruu shuurch awalgui aldsan bol haramsaltai l bna. te? 

happy
Бичсэн: x цаг: 13:46, 2008-04-15 | Холбоос | |


Сэтгэгдэл
Ганц олдох амьдралдаа эрсдэлтэй амьдарч сурах, гутранги хүн юм болгоны болохгүйг олж хардаг, өөдрөг хүн болохгүй юмны ганц байгаа боломжийг хүртэл олж хардаг. Өөрөө өөртөө найдаж сурах


Бичсэн: shine цаг: 12:11, 2007-09-13 | Холбоос | |


Сэтгэгдэл
зориг
Бичсэн: tungaamaa цаг: 11:40, 2007-09-13 | Холбоос | |


Сэтгэгдэл
хөөрхөн юм байна, нээрээ л амьдрал дүүрэн боломж, тэрийгээ алдалгүй ашиглах хэрэгтэй.. Хүсэж л байгаа бол тэмцэх л хэрэгтэй
Бичсэн: eternalzul22 цаг: 00:03, 2007-09-13 | Холбоос | |


Сэтгэгдэл
Баярлалаа!
Өшөө санаа бодлоо хуваалцаж байгаарай. ok!
Lensky- зүгээр дээ, чамд ч бас баярлалаа, сэтгэгдлээ үлдээж сайхан найзууд болсонд чинь! happy
Бичсэн: x цаг: 19:41, 2007-08-29 | Холбоос | |


Сэтгэгдэл
hoorhon ym bichisen bna shvv bayarlalaa bi uulaasaa hvnii amidral zorig tutah hereggvi l gej boddog ym /chinii naiz gedgee medeegvi ym bna naizaa bolgosond bayarlalaa/
Бичсэн: g84 цаг: 15:33, 2007-08-29 | Холбоос | |


Сэтгэгдэл
neeree naadah chini ikh goy helsen bgaam, khun er ni ni chadahgui, bi bish gej uuruugee golj bolokhgui sh dee, uurtuu toogdokhgui bol busad khumuus tookhgyui sh dee
Бичсэн: Tsoomii цаг: 22:14, 2007-08-28 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax