2007-08-29
Хуримын ордонд хагацъя
Зүгээр л би уйлмаар байна анд минь
Зөн совин минь сэтгэл дуудан баясч
Зөрөг замын дундаас хэн нэгнийг эрнэ
Зүрх сэтгэлдээ уйлмаар байна, анд минь.

      Өнөөдөр нар инээсэн хаврын нэгэн өглөө. Цонхоор дулаан салхи, өглөөний нарны туяа нэвтэрч, бяцхан шувуудын жиргээ сонор мялаан сонсдоно. Өнгө нь улбартсан нарны туяа хажуу байшингийн бөөрөөр мөлхөж, шив шинэхэн өглөөг угтан цэлмэг сэтгэл маань мишээж байна.
Гэвч хаврын өглөөний гоо сайхныг бодол санаанаас хөөх гэсэн юм шиг миний хайртын гэрэл зураг нүд булаан харагдах нь тэр. Түүнийхээ зургийг бурханы хөрөг шиг санаж, гэрээрээ дүүрэн залсан бөгөөд сэтгэл санаа сайнгүй үед намайг тайвшруулагч нь зөвхөн түүний гэрэлт зураг билээ.
      Харин одоо би эдгээрийг шатаах гээд зогсож байна. Хаврын нар хацрыг минь илбэж, хүн дундуур урссан хормын мөрөнд живэх шахан зогсоно.
Түүний дүрийг харж, дуу хоолойг нь сонсмогц л сэтгэл догдолж, цээжин дэх зүрх минь халуу төөнүүлэн булиглах нь хэвээрээ атал,..., би түүнийхээ зүрхэнд хамгийн дотных нь "анд найз" юм. Тэр үнэхээр сайхан бүсгүй. Хэн ч харсан харц булааж, халуун сэтгэл эзэмдэх энхрийхэн дагина. Гэтэл 3-н цагийн дараа түүний минь хурим болох гэж байна. Өөрөөсөө өөрийгөө нууж, хатан сэтгэлээ хүлэн байж, хайртай түүнтэйгээ үүрд хамт байхыг хүссэн өчүүхэн бодолдоо ууссаар эр хүний эмнэг догшин дурлалаар биш, энгийн найзын дүрээр чамайгаа халамжилсаар эцэст нь ийи байдалд хүрлээ. Гэхдээ би өглөөний энэ сайхан нар шиг, чиний сэтгэлд найзын нар байж, хажууд чинь үүрд хамт явна аа!
      Анд минь, хайр минь, хуримын ордонд хагацъя даа.
Бичсэн: x | цаг: 15:38 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(3)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл
хэхэ ийм амьдрал бдаггүй гэдэгт итгэж бнаа,
Бичсэн: зочин цаг: 08:22, 2007-08-30 | Холбоос | |


Сэтгэгдэл
Энэ миний амьдрал биш ээ. зүгээр л зохиож бичсийн...
Бичсэн: x цаг: 19:31, 2007-08-29 | Холбоос | |


Сэтгэгдэл
herev ene chinii amidral yum bol nadtai ijilhen huvi zayatai yum bna sh dee, minii hairtai bsan hun maani bas udakhgui hurimaa hiine
Бичсэн: tsoom цаг: 19:22, 2007-08-29 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax