2007-08-29
Bodi setgeliin magtaalaas...
1.  Би бурханы дээдийн номыг
     Баримтлан дагагч тэдгээр хүмүүсийг
     Бууршгүй сүжгээр харна
     Аврал итгэл айлтгах ба ерөөл тавина
2.  Тустайд таалсан сарны
     Тус хувь гүйцэж төгссөнөөс гарсан
     Төгс ялгуулсан тэр хамгийн багш бөгөөд
     Тэнэн очих сансарт шалгадаг оюунаар өөр бусыг эс олмуй
3.  Алины зарлигаас гарсан
     Аль тэр утгын сэтгэлчлэнхи эрдэнэсийг
     Тэрсүүдийн "сайн" номлол мэт үзэгдэх
     Жир нэгэн эрдэнэтэй жишихийг хаанаас тэвчих
4.  Алинаа цэгц шударга, оюун төгс, шинжлэл
     Аль энэ гурваар төгс шинжилсэн
     Чадагчийн дээд шашныг лянхуат цөөрөм мэтэд
     Чухам үзээд ангир шувуудын авир ёсоор орогтун
5.  Өөр бусдын хотол чуулганы орон
     Өрөөл бусдын үл мэдсэн тэргүүүтэй
     Найман зүйл эрдэм төгс бурханыг
     Нэн  сүжигтэйеэ авралд эс үзэх хэн буй.
6.  Хоёр үнэний бэлгэ чанар хийгээд
     Хоёр үгүй, үзүэгдэлд үгүй тэргүүтэй
     Найман зүйл эрдэм төгс дээдийн ном
     Нийтийн дундаас чухам хэний аврал бус байх билээ?
7.  Тотгорлох дорд хилэнцээс гэтэлсэн
     Тухайлж ямар адил ба ямар ямагтыг онох дотоод ухаан
     Оюунаар гэтлэх эл найман эрдэм төгс
     Онцгой хутагтын чуулган хэний авралын орон бус гэж?
8.  Асралын ус хийгээд нигүүслэлийн газарт дэлгэрсэн
     Алагчлалгүй бодь сэтгэлийн Галбарваас их мод
     Алив төрөлхтөний хүссэн хэрэг хялбар бүтэхийн үлгэрлэл
     Аяа эгшигт охин тэнгэрт буй ч олдохуйяа бэрх.
9.  Ямар адил дээд бодь сэтгэлийн
     Туслахуй сэтгэл даяар амьтанд түгээмэл
     Тэр мэт сэтгэл харин эцэг, эх, Арши хийгээд
     Тэнгэр Эсэрвад ч хаанаас байх буй.
10.  Цэцгийн дундаас Бундарига мэт
        Цагаан буяны сэтгэл дундаас дээд нь бодь сэтгэл
        Тэр лугаа төсвөөс ахуй зуур хийгээд хойтод амгалан
        Тиймийн учираа бүгд бүгдээр шамдан үүтгэ.
11.   Зүйл бүхнийг болгоох  зүйргүй гэгээн нирваан
         Зөвхөн дээд бодь сэтгэлээс гарах тул
         Зовлонт энэ орчлонгоос зугтах тонилохыг хүсээчид
         Зүйтэй шамдлаар одоо бодь сэтгэлийг эгээрэх нь зохис.
12.   Өөр хийгээд бусдын хэргийг бүтээх
         Өөрцгүй дээд арга юу буй хэмээн шинжвээс
         Эрдэнэт бодь сэтгэл ямагтыг л
         Энэ мөн гэж магадлалт баяслаар үүсгэ.
13.    Нэг бус нижгээд удаа үр нь гарах бодь сэтгэлийн буян
          Нирваныг хүртэл үл барагдан арвидмуй
          Нирваныг олоод дүрст лагшингийн үүлнээс
          Нийтийн буяны ногоог дээдийн номын хураар тэтгэн дэлгэрүүлмүй.
14.    Ухааны дундаа дотоод ухаан
          Эрдэнийн дундаа сэтгэлчлэнхи чандмань
          Түргэнээс түргэн явагч нь цог самбаа бөгөөд
          Сэтгэлийн дундаа бодь сэтгэл нь нэн агуу.
15.     Нар саран, зул, гилбэлгэн эрхэс
           Нийтэд гиймэл боловч сэтгэлийн харанхуйг хаанаас арилгах
           Бодь сэтгэл хамаг амьтны дотоод түнэр харанхуйг
           Бодитойёо даяаранг ёзоороос нь үргээн арилгана гэж дээдэс сайшаажээ.
16.     Тус амгалан бүхнийг үүтгэж гаргах орон
           Тэнцэшгүй ялгуусны хөвгүүдийн бодь сэтгэл
           Түүнтэй сэтгэлчлэнхи эрдэнэ бээр
           Тэнцэж дүйцэхийн чадал хаанаас буй.
17.     Зэгс үрээ үүтгээд эцэст нь өөрөө хатах
           Зүйтэйеэ жич үр үл гармуй
           Бодь сэтгэлээр эзлэгдсэн буян
           Барагдашгүй үрийг үүтгээд бас цааш арвидмуй.
18.     Хамгийг хуруулах Галбарваас модны ёроолд хүрээд
           Хүслээ айлтган ерөөвөөс тэрчлэн хүссэнийг бүтээнэ.
           Бодь сэтгэл ч хамаг амьтны хүслийг
           Бүтээж төгсгөн гүйцэт эрхшээнэ.
19.     Галбир их модны мөчир навч гүйцэт болох нь
           Гувшин гувшин газрын дусалд шүтсэнийх
           Сансар нирваны буяны тэмдэг ямагт
           Сайхь бодь сэтгэлд шүтсэнийх мөн.
20.     Өдгөөгөөс нирваныг олох хүртэл
           Өөрцгүй нэгнээ баримтлах нь дээдийн ном
           Тус амгалан бум бумаар цацрах суурь нь
           Тэр л чухам бодь сэтгэл мөн гэж дээдэс хэлэлцэнэ.
21.      Амьтан тус тусын гэмийг арилгаад
            Аль нижгээд хязгааргүй эрдмийг
            Төрүүлэхийг хүсвээс, тэр нь бодь сэтгэл мөн
            Тун гайхамшигтай бөгөөд сонин гайхамшигт.
22.      Хамагт туслахыг хүсвээс бодь сэтгэлийг олох нь зүй
            Хамаг лугаа амраглан эвсэхийг хүсвээс бодь сэтгэлийг үүсгэх нь зүй
            Хамгаар итгэл болохыг хүсвээс бодь сэтгэлийг энхрийл
            Хамаг бүгдий  буяны садан болохыг хүсвээс бодь сэтгэлийг үүтгэх нь зүй
23.      Амьтанд туслая хэмээн таалаад
            Амьтаст алинаар тус болох хэмээгээд
            Амьтасыг нигүүлсэлээр таалваас
            Аяа дээд бодь сэтгэл ямагтыг болгооно.
24.      Энэлэлийг үргээн үлдэгч нь саран (сэрүүн гэрэлт)
           Эн захгүй түнэр харанхуйг арилгагч нь нар (огторгуйн эрдэнэ)
           Хамгаас нисваанисыг хөөн гаргахад
           Харьшгүй бодь сэтгэлийг сартай дүйцүүлэх нь үл зохистой.
25.     Сэтгэлийн сар нь бодь сэтгэл
           Сэтгэлийн нар нь бодь сэтгэл
           Сэтгэлийн эрдэнэ нь бодь сэтгэл
           Сэтгэлийн рашаан нь бодь сэтгэл.....


... нийт 356 бадаг байдаг бөгөөд шатлал бүр нь маш гүн утгатай, бас монгол хэлний гайхамшгийг
бүрэн харуулсан гайхамшигтай бүтээл шүү.
Бодь сэтгэл гэдэг нь гэгээрэхийг хэлж байгаа. Айхтар гүн утгатай. Уншаад ойлгосон байлгүй дээ... :)


Бичсэн: x | цаг: 14:26 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(3)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл
Сэтгэгдлээ үлдээсэнд баярлалаа!
Аанха. Уншиж үзнэ ээ. Буддын сургаалиуд их гүн утгатай. Өөр аль ч шашинд ийм бичлэгүүд байдаггүй ш дээ. Сэтгэгдлээ үлдээсэнд баярлалаа!
Бичсэн: x цаг: 19:36, 2007-08-29 | Холбоос | |


Сэтгэгдэл
ikh taalagdlaa, bi buddiin surgaali halit sonirhdog yum. Chi sonirhvol "Zovlong Jargald urvuulahui " nomiig unshad uzeerei, yag deerhiig l heleed baidag yum.
Бичсэн: Tsoomii цаг: 19:05, 2007-08-29 | Холбоос | |


Сэтгэгдэл
бурхан дор мөрөгмүү, номон дор мөрөгмүү, хуврага дор мөргөмүү
бурхан багш хамаг амьтан зургаан зүйлийн тусын тулд гэдэг билээ энэхүү 6н зүйл нь муу гурван төрөл сайн гурван төрөлд багтан хуваагдана. бид хүмүүн заяатан, энэ олдошгүй их буяны үр юм шүү. та бид сүрэг адуу гандан тэгчилэнд орж ирээд ном уншуулаад гарлаа гэж дуулаагүй, тийм юм гэж ч байхгүй, муу заяанд төрсөн адгуус уналага ачлаганд эдлэгдэж халуун хүйтэнд даарч хөрч амьдрахаас номын буян үйлдэж, сэтгэлийн ариусгал цэнгэлийг хүртэхгүй юм. бодь мөрийн зэрэг хийгээд гэгээрлийн тухайд одоо бидэнд гарын авлага болохуйц зүйлс олширчээ.. бурхан хүмүүн заяатныг зовлонгоос гэтэлгэх 8н зөв зам ба зовлонгийн 4н үнэнийг айлтагсан билээ. ингэхдээ тэдгээрийн тархины сав шиж багтаамжинд санаа зовож улам бүр ухаантай болгох гэсэнгүй, их бага хөлгөн судар нь хэнийч хувьд дотор нь гэрэл гэгээг тусгах, гэгээрэх замд хөтлөхөд чигэлсийм...
"богдсын ном цагаан лянхуай дадяата ум мууний мууний маха муни еэ сухоо" энэхүү тарни-ын үгс нь шагжамунигын зүрхэн тарни бөгөөд дээрх номын үг үсгигйн уншиж цээжилсэн хийгээд итгэж биширсэн хэнгуайн ч хүслийг биелүүлэх юм гэж бурхан багш ам гарсан түүх бий. өнөө ОХУ-д итгэл хамба хэмээх нэгэн гэгээнтэн дотроод байгаа бөгөөд түүнд сүсэглэн залбирсан хэн ч зуурдын үхэлд өртөхгүй юм. зургийг нь авч явахад л ослоос сэргийлдэг гэдэг билээ. бурханы ариун ном нас нөхцсөн хүнийг муудуулахгүй байх хүчтэй ангаах ухаан ШУ тайлбар хийж чадахгүй юм. итгэсэн хэнийг ивээлдээ багтаадаг гэж би хэлэхгүй учирыг олж хужрыг тунгааж өнгөн дээр бус сэтгэлдээ бишрэгтүн. Ари-гийн соёл буддизм-ээс агуай зүйл үгүй хэмээн 21-р зууны шашин шинжлэх ухаан хоёр гар барилцан нэгдэж буй өнөө үесээс хүлээн зөвшөөрөх нь тун мөдгүй юм шүүү.
/загтансан газар маажсанд баярлав/ төв, иёг, түүх, ШУ-ны нууцууд, парапсихологи сонирхон судлагчаас...
Бичсэн: g84 цаг: 15:50, 2007-08-29 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax